Зомби муур амилав
Америкийн Флорида мужийн нэгэн муур үхээд босоод иржээ. Оршуулагдаад нэг долоо хоносны дараа уг муур юу ч болоогүй юм шиг Тампа хотын оршин суугч Элисс Хатсон гэдэг эзэн дээрээ эргэж ирсэн аж. Барт хочтой муур нь машинд дайруулангуут Хатсон түүнийг үхсэн гэж боджээ. Цусан дунд хутгалдаж хэвтэх муураа хараад мань хүн ихэд цочирдсон тул яахаа мэдээгүй гэнэ.
Өөрөө тэнхэлгүй байсан тул хөршөөсөө муурыг нь оршуулж өгөхийг гуйв. Хөршийнх нь муур ч машинд дайруулж үхсэн аж. Хөрш нь гэртээ сууж байтал муур эргээд ирсэн гэнэ. Тиймээс түүний хүүхдүүд ч муураа эргэж ирнэ хэмээн бодох болжээ.
Айл саахалтаараа тэд Барт муурыг эмчлэх мөнгө цуглуулж байгаа гэнэ. Эрүү нь хугарч, зүүн нүд нь сохорсон ч Барт муур амьд үлджээ. Долоо хоног юу ч идээгүй тул ихэд сульдсан байна. Эзэн нь түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд муурыг эмчлэхэд хэдэн долоо хоног шаардлагатай аж. Хэд хэдэн мэс ажилбар хийлгүүлэх бөгөөд үнэ хөлс нь мянган доллар болох гэнэ.
URL: