ИЗН Ногоон намтай нэгдэхийг дэмжжээ
ИЗН-ын Улс төрийн зөвлөл өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр хуралдсан билээ. Түүгээр ИЗН-тай нэгдэх тухай Ногоон намаас тавьсан саналыг хэлэлцэж олонхийн саналаар дэмжсэн юм. Уг асуудлыг өчигдөр буюу энэ сарын 20-нд хийсэн ИЗН-ын Үндэсний хорооны хурлаар хэлэлцжээ. Үндэсний хорооны гишүүдийн дийлэнхийн саналаар ИЗН Ногоон намтай нэгдэх саналыг дэмжсэн байна. Мөн хурлаар ИЗН-ын өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан болон 2011 оны төсвийн төслийг хэлэлцсэн байна.
Д.ОЮУН
URL: