“Ажнай” Д.Бат-Эрдэнийн 2 сая доллараар авсан хөшөө монголд сүндэрлэнэ

chingishoshoo

Их эзэн Чингис хааны хөшөөг дэлхийн олон оронд урласан байдаг. Өвөрмонголын Ордос хотноо Их эзэн Чингис хааны эхээс мэндэлж байгааг сүрлэгээр үзүүлсэн хөшөө байдаг бол Туркийн Анкара хотноо мөн л Их эзэн Чингис хааны хөшөө байдаг аж. Mөн Лондон хотын төвд байрлах Гайд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Чингис хааны хөшөө байдаг гэнэ лээ.

Тус хөшөөг ОХУ-ын Буриад улсын уран бүтээлч Даши Намдаков Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан урласан билээ.

4.8 метрийн өндөртэй энэхүү хүрэл хөшөөг 2 сая доллараар “Ажнай” Д.Бат-Эрдэнэ худалдан авчээ. Одоо энэхүү хөшөө гааль дээр ирсэн байгаа юм байна. Уг уран бүтээлийг Их Майдар цогцолборын нэгэн гол бэлгэдэл байх тухай ч яригдаж байгаа гэнэ. Лондонгоос энэхүү хөшөөг дарангуйлагчийн хөшөө хэмээн хөөсөн түүх ч байдаг ажээ.

URL:

Нэр: Анчин Огноо: 17 August 2015

Ажнайгийн энэ үйлдэл нь түүнийг хир зэргийн тэнэг хүн бэ гэдгийг л харуулж байгаа юм.

Сэтгэгдэл бичих