“Нийслэл-Өргөө”-г давраасаар байх уу

 ganzorig_niislelurguu   Болж өгвөл дуулиан шуугиан, луйврын тэргүүн магнайд явж байдаг “Нийслэл-Өргөө” компани ахиад л чичлүүлж эхэллээ.  Учир нь тус компани нь Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой эмнэлэг, Чингэлтэй дүүрэгт баригдах спорт цогцолборын тендерт ялалт байгуулж, эрхийг нь авсан ч өнөөдрийг хүртэл ажлаа гүйцэтгээгүй царцаажээ. Хан-Уул дахь эмнэлгийн хувьд ажил нь 90 орчим хувьтай байгаа ч төсвөөс авсан мөнгө нь хүрээгүй нэрээр ийнхүү царцаасан байх юм. Харин Чингэлтэй дүүрэг дэх спорт цогцолборын хувьд дөнгөж суурь цутгаад мөнгө нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй царцсан байна.

“Нийслэл-Өргөө” гэгч будилааны компани нь болж өгвөл бүхий л тендерт шалгардаг ч ажлын ямар ч хариуцлага үүрдэггүй гэдгийг бид бүхэн мэдэх билээ. Нөгөө талаар нийслэлд баригдаж байгаа зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй маргаан дагуулдаг нууцхан объектууд ч “Нийслэл-Өргөө”-тэй холбогддог. Энэ мэт зүйлийг дурдаад байвал маш олон зүйл бий.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг “Оргилуун” худалдаа, үйлчилгээний төвийн зүүн талд хэнийх нь мэдэгдэхгүй таван давхар барилга газрын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эхлүүлж, Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргаж байсан ч ямар нэгэн байдлаар ажлаа явуулсаар байсан тухай маргаан ч өнөөдөр асар хуучраагүй байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганзоригийг авлига авсан хэргээр хорьж шалгаж байв. Ийнхүү хараа хяналт тавиад байгаа юм шиг хэрнээ ямар нэг хариуцлага тооцохгүй байгаа нь өнөөх л авлигын асуудал байсаар байгааг бэлхнээ хэлж байгаа хэрэг.

 

 

А.Гал Unen.mn


URL:

Нэр: mongol Огноо: 30 January 2015

Argagvi sh de.zahirliig ni shorond hiiheer yaj ajillah yum be

Нэр: Зочин Огноо: 30 January 2015

Нэг унасан дээр нь гэж байгаа юм шиг л байх юм. Энэ Нийслэл өргөө ХХК-ийг их ч олон дарамтанд унагаж байгаа даа. Энэ дарамт төрөөс үзүүлэх дарамт тухайлбал төрөөс тендер зарлачаад, шалгарсан компанид ажил өгчөөд, нөгөө гараараа авлига авсан өгсөн хэрэг тулгаад шоронд хийж л байгаа шүү дээ. Энэ бол өнөөгийн Монгол Улс. Хэн том дарамт вэ? ойлгомжтой. Ингэж байж бас бизнес эрхлэгчдээ дэмжих нтр бла бла. Энэ улсад аюулгүй амьдарч байгаа хүмүүс бол 1-т Элбэгдорж, 2-т Ажил хийдэггүй, залхуу хэсгийнхэн, 3-т Цөөхөн тооны Улсын Их Хурлын суудалтай компаниуд, 4-т Хүний мууд дурласан өөрсдийгөө сэтгүүлч гэсэн хэсэг нөхөд

Сэтгэгдэл бичих