Хүмүүст сөрөг мэдээлэл, мэдрэмжийг төрүүлдэг 23 биеийн хөдөлгөөн
Бидний биеийн хөдөлгөөн бидний санаа бодлыг бусад хүмүүст илэрхийлж байдаг. Хичнээн үг хэлээр худал хэлэх боловч биеийн хөдөлгөөн хэзээ ч худал хэлдэггүй. Тэгвэл бидний өөрсдөө анзаараагүй буруу хөдөлгөөн хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Биеийн хөдөлгөөнөөрөө эерэг дохиог өгж сурах нь маш чухал чадвар. Та дараах 23 хөдөлгөөн хүмүүст сөрөг мэдээлэл, сөрөг мэдрэмжийг төрүүлдэг гэдгийг анхааруулъя.
1. Урдаа ямар нэгэн зүйл барих. Ийм үйлдэл ичимхий байдлыг илэрхийлэх ба эсэргүүцсэн шинжийг үзүүлдэг байна. Учир нь та юмны араар нуугдаж, бусдаас өөрийгөө тусгаарлаж байгаа хэрэг.
2. Цагаа байн байн харах, эсвэл гарын хуруугаа ажиглах. Энэ бол уйтгартай байгааг илтгэх дохио. Хэн нэгэнтэй ярьж байгаа үед хэзээ ч бүү цаг руу харж байгаарай.
3. Хувцсандаа наалдсан зүйлийг авах. Хүнтэй ярьж байхдаа хувцсандаа наалдсан утсыг авах гэсний хэрэггүй. Энэ нь тухайн хүний яриаг ер сонирхохгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлснээр илэн далангүй яриаг өрнүүлэх боломжыг үгүй хийнэ.
4. Хэн нэгэн рүү харж байхдаа хацраа илэх. “ Би чамайг сонжиж байна “ гэж байгаагаас ялгаагүй. Хүн ихэнхдээ шийдвэр гаргах үед хацраа илэх нь элбэг байдаг юм. Хэрвээ та хүнтэй юм ярьж байхдаа хацраа илэх аваас тэр өөрийг нь сонжиж байна гэж болно.
5. Нүдээ онийлгох. Хэрвээ та хэн нэгэн хүнд дургүй байгаагаа хэлмээр байвал зүгээр л нүдээ онийлго. Заримдаа хүмүүс өөрийн мэдэлгүй, санамсаргүйгээр нүдээ онийлгосноор хүмүүст буруу сэтгэгдэл үлдээх нь байдаг. Тиймээс битгий буруу сэтгэгдэл үлдээ.
6. Хэт ойр зогсох. Энэ нь тухайн хүнд таагүй санагдаж ч мэднэ. Зөвхөн ойрын хүмүүстэйгээ л хэт ойр зогсож болно.
7. Хүнтэй хамт байх үедээ доош харах. Энэ нь тухайн хүнийг ер хүндлэхгүй байгааг харуулна. Гэхлээ та ийм мессеж илгээж байгаагаа өөрөө мэдэхгүй нь харамсалтай. Хүнтэй харилцаж байгаа үед нүд рүү нь харж ярих нь хэн хэнээ хүндэлж байгаа хэрэг.
8. Харилцан ярианы үед нүүрэндээ хүрэх. Ихэнхдээ нүүрэндээ хүрэх, нэн ялангуяа хамартаа хүрэх нь хууран мэхлэж байгааг илтгэдэг байна. Мөн амаа жимийх нь худал хэлж байгааг харуулдаг аж. Тэгэхээр ярьж байгаа үедээ нүүрэндээ бүү хүр.
9. Худал инээх. Худал инээд, жинхэнэ инээдийг ялгахад маш амархан байдаг. Жинхэнэ инээд бүх нүүрийг хамарч инээдэг. Харин худал инээд зөвхөн ам, уруулыг хамардаг байна. Тэгэхээр инээх гэж бүү оролд.
10. Таалагддаг хүндээ нуруугаа харуулж зогсох. Энэ нь уйтгартай, сонирхохгүй байгаагийн илрэл юм. Зарим хүмүүс үүнийг “ Тэр надад дургүй юм байна “ гэж ч хүлээж авж магадгүй юм шүү. Хүн сайн хүндээ ойртож, налж зогсдог, дургүй хүндээ нуруугаа харуулж зогсдог гэдгийг сана.
11. Ярьж байгаа хүн рүүгээ эгц харахгүй байх. Энэ нь сандарсан, таагүй байгааг илтгэнэ. Хүнтэй ярьж байхдаа өөдөөс нь харан, эгц зогс. Яриаг үнэхээр сонирхож байгаагаа харуулмаар байвал нүд рүү нь харж ярь.
12. Гараа зөрүүлэх. Энэ нь хаалттай, харьцахад хэцүү хүн гэсэн ойлголт төрүүлнэ.
13. Удаан болхи төрх үзүүлэх. Хүмүүст өөрийгөө идэвхтэй, эрч хүчтэй, итгэлтэй харагдахын тулд байгаа байдалдаа их анхаарах хэрэгтэй. Үүний тулд та хөлөө аль болох эвтэйхэн байрлалаар тавьж, мөрөө хойш татаж, толгойгоо дээш өргөж, хүмүүсийн нүдрүү эгцлэн харж, гар барин мэндлэж бай.
14. Толгойгоо илэх. Хүн ихэнхдээ эргэлзэж, будилсан үедээ толгойгоо илдэг. Заримдаа худал хэлж байгаа хүмүүс бас толгойгоо илдэг.
15. Цамцныхаа захаар оролдох. Энэ нь тавгүй байгааг илтгэнэ.
16. Нүдээ байн байн анивчих. Сэтгэл тавгүй, санаа зовсон байдлыг илтгэх тэмдэг. Зарим хүмүүс цухалдуу байхдаа нүдээ хурдан цавчиж эхэлдэг.
17. Мөрөө бөгтийлгэх. Ихэнх хүмүүс үүнийг өөртөө итгэлгүйн шинж гэж ойлгодог.
18. Гараа доороо солбиж зогсох. Та ганц ч үг хэлж чадахгүйгээр бусдад буруугаар ойлгогдоно. Гараа солбиж зогсох нь тавгүй, айдастай байгааг харуулдаг.
19.Шанаагаа тулах. Би үнэхээр уйдаж байна гэсэн дохио. Хэрвээ ширээний ард хүнтэй ярилцаж байгаа бол гараа ширээн дээр тавьж байгаарай.
20. Хөлөрсөн гараа хувцасандаа арчих. Айж , түгшсэн байдлыг илтгэнэ. Хэрвээ гар тань хөлрөөд байвал зүгээр л санаа зовохоо боль. Эхлээд тайвшир.
21. Сандалныхаа ирмэг дээр суух. Энэ нь сэтгэлийн болоод биеийн таагүй байдлыг илтгэнэ. Энэ нь таныг болоод таны эргэн тойронд байгаа хүмүүсийг хүртэл таагүй байдалд оруулдаг юм. Тэгэхээр аль болох чөлөөтэй байж, хойшоо бага зэрэг налж суу.
22. Хөл, гараа тогших. Энэ нь стресстэй, тэвчээр алдагдаж байгаа болон уйтгартай байдлыг илтгэдэг юм. Хэрвээ танд ийм зуршил байгаа бол хурдан засаж авах хэрэгтэй.
23. Гараараа жижиг зүйлсийг оролдох. Энэ нь нилээд айдас, түгшүүртэй байгааг илтгэх болно. Хэн нэгэнтэй ярилцахдаа гараа сул байлгах хэрэгтэй.
URL: