Чихрийн шижинийг хүнсээр анагаах нь…

Чихрийн шижин бол дэлхий дахиныг нөмрөөд байгаа чимээгүй тахал хэмээн нэрлэгддэг аюултай өвчин юм. Чихрийн шижинээр өвчлөх хүн амын тоо өдөр ирэх тусам өсч байна. Манай улсад ч энэ өвчин чимээгүй газар авсаар л байгаа. Буруу хооллолт, удамшлын өвчин, таргалалт, хөдөлгөөний хомсдол, сэтгэл санааны сөрөг байдал, стресс, цусны судасны хатуурал, цусны даралт, хорт зуршил архи, тамхины хэрэглээнээс үүдэж та бид ч чихрийн шижин өвчин тусах магадлал өндөр. Хамгийн аюултай нь энэ өвчнөөр өвчилж эхлэснээ анзаардаггүй бөгөөд өвчин улам даамжирсаар хүнд шатанд орсны дараа мэдэх тохиолдол их бий. Чихрийн шижин гэдэг нь товчоор тайлбарлавал нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин.

Энэ өвчний үед хүний биеийн цусан дахь сахарын агууламж ихэссэнээр хараа муудах, бие сульдаж байнга цуцаж ядрах,  шээмхий (полицури – ойр ойрхон шээс хүрэх), цангамхай (полидипси – ам хэт цангалт) ба идэмхий (полифаги – хэт хоолонд орох) болох, бэлгийн чадамж сулрах, хууч ужиг өвчин сэдрэх, хүндрэх улмаар өвчин хүндэрч хөл гар хавагнаж аажмаар мэдээгүй болох ингэснээр тайруулах, нуд сохрох гэх мэт амь насанд аюултай өвчин юм.

Чихрийн шижинг эрт үед нь оншлох эсвэл уг өвчин туссан хүмүүсийг эмчлэх эм тариа байдаг ч шууд богино хугацаанд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд хамгийн зөв эмчилгээ бол эмчийн хяналтанд орж эмчлүүлэхээс гадна өдөр тутам иддэг хоол хүнсний дэглэм барьж удаан хугацаанд тууштай хичээвэл бүрэн эдгэрэх боломжтой аж. Анагаах ухаан нэгэнт үүнийг зөвшөөрч чихрийн шижинтэй хүмүүс төдийгүй чихрийн шижнээс сэргийлэхийн тулд эм тариа гэхээсээ илүү хоол хүнсний хатуу дэглэмээр эмчлэхийг санал болгодог.

Ингээд чихрийн шижиний анхан болоод дунд, хүнд шатны өвчлөлтэй хүмүүст дараах үнэтэй мэдээллийг хүргэж байна.

Чихрийн шижинтэй хүмүүсийн хүнсэндээ тогтмол, заавал хэрэглэж байх ёстой СУПЕР 9 ХҮНС-ний жагсаалтыг эрдэмтэд гаргажээ. Эдгээр хүнсийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншсанаар цусан дахь чихрийн агууламж аажмаар багасаж, инсулины хэмжээ тогтворжиж өвчтөний цус цэвэршиж, эрүүлжиж эхэлдэг байна. Мөн маш бага бүтээгдэхүүнээс өөрийн биед шаарлагатай уураг, амин дэмийг авч, хүний биеийн дархлаа төлжин сайжирч сахарын агууламжыг устгадаг гэнэ. Үүнд:

1. Шош/буурцаг - Өдөрт 1/2 цайны аяга буурцаг хүнсэндээ хэрэглэхэд хангалттай.  Буурцаг нь уураг төлжүүлэх шидтэйгээс гадна магни, калцийн агууламж өндөр.

2. Хар ногоон өнгөтэй навчит ургамлыг хүнсэндээ хэрэглэж заншаарай. Жишээ нь бууцай, буржгар байцаа, цэцэгт байцаа нь маш олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулдаг.

3. Жимс - Жимсэн дотроос ялангуяа бэрсүүт жүрж, жүрж, нимбэг, лайм жимсийг өргөн хэрэглэх нь үе мөч, шөрмөс таталтанд сайн бөгөөд С амин дэмийг ихээр агуулдаг байна. Мөн нэрс, гүзээлзгэнэ гэх зэрэн жимснүүд антиоксидант, амин дэм, эслэг агуулдаг учраас зууш амттан болгож хэрэглэж байгаарай.

4. Улаан төмс- Энгийн төмснөөс илүү улаан төмсийг долоо хоногт 1-2 ширхэгийн хүнсэндээ хэрэглэх нь сайн. А витамин ихтэй бөгөөд цардуулын агууламж нь хүний биеийн дутагдлыг нөхдөг байна.

5. Улаан лооль - Онцгой амин дэм, шим тэжээлтэй бөгөөд та хүссэнээрээ боловсруулж идэж болно. Түүхийгээр нь эсвэл салат хийж мөн улаан лоолийн шүүсийг нь ууж болно. Амин дэм Е, С агуулдаг.

6. Загасны мах - Ялангуяа яргай загасны махыг сонгоорой. Гэхдээ хуурч, шарж идэхээс татгалзах ёстой. Загасны мах нь омега -3 агуулдаг учраас чихрийн шижиний эсрэг сайн эмчилгээ болно. Гэхдээ долоо хоногт 200-400гр загасны мах хэрэглэх нь зүйтэй.

7. Бүхэл үр тариа - Үүнд хивэг, бор гурил, гурвалжин будаа, хөц будаа, улаан буудай зэрэг орно. Гэхдээ эдгээрээр хийсэн талх, нарийн боов төдийлөн ач тусаа өгөхгүй харин түүхийгээр нь авч хоол хийж хүнсэндээ хэрэглэж заншвал онцгой үр дүнтэй эмчилгээ болно шүү. Эдгээр үр тариа, буудай нь шим тэжээл, магни, омега-3, фоли гэсэн амин дэмүүдийг агуулж сахарын агууламжын эсрэг хүчтэй өдөөгч болдог байна.

8. Самар - Бүхий л төрлийн самар болон маалнгын үр сонгож хэрэглэж болно.

9. Сүү, тараг - Цагаан идээ нь яс бэхжүүлдэг ид шидтэй. Тиймээс чихэр, сахаргүйгээр цэвэр тараг, сүү хэрэглэж заншаарай. Калцийн агууламж нь таны яс, шүдийг бэхжүүлдэг. Мөн D витамины агууламжтай.

Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын хүнсэндээ ягштал хэрэглэж сураарай. Ихэвчлэн бүхэл тариа, хөц будаа эсвэл гурвалжин будаа, загасны мах болон ногоон байцаа, улаан лоолийг ашиглаж шөл хийх, хуурга хийх /оливын тосыг хэрэглээрэй/, бор гурил, байцаагаар цуйван хийж идэж байж болно. Дээр заасан бусад хүнсээр хачир, зууш бэлтгэж байнга хэрэглэж байгаарай. Харин одоо чихрийн шижинтэй холбоотой зарим зөвлөгөөг хүргэе.

Хэрвээ чихрийн шижинтэй өвчтөн согтууруулах ундаа уувал яах вэ?

Мэдээж аль болох архи, согтууруулах ундаа уухгүй байх нь зүйтэй. Гэвч чихрийн шижин өвчин удаан идэгдэг бөгөөд амьдралын аз жаргалтай тохиол, баяр хөөр тохиоход согтууруулах ундаа хэрэглэх зайлшгүй нөхцөл шалтгаан гарвал яах вэ? Энэ нөхцөлд та дараах хэд хэдэн дүрмийг мөрдөөрэй.

- Архи уухын өмнө заавал цусан дахь сахарын хэмжээгээ шалгаарай. Үүнийг шалгадаг тест чихрийн шижинтэй өвчтөнд заавал байх ёстой. Мөн уусныхаа дараа 12 цагийн дотор дахин шалгаарай. Орой орондоо орохын өмнө шалгана. Өндөр хэмжээтэй болсон байвал эмчдээ хандах хэрэгтэй.

- Өлөн гэдсэн дээр хэзээ ч бүү архи, согтууруулах зүйл хэрэглээрэй. Архи уухын өмнө нь заавал өөрийн дэглэмийн орцтой хоолоо идсэн байх шаардлагатай.

- Эмчийн хяналтанд байдаг бол эмчдээ урьдчилан хэлж зөвлөгөө аваарай.

- Цусан дахь сахар, инсулины хэмжээ их үед архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалз.

- Архи уувал бага багаар зайтай уух хэрэгтэй.

- Шар айраг, дарс, коктайл уувал аль болох бага алкохолтойгоос сонгож тоник, содагаар даруулж уух хэрэгтэй. Алкохолын хэмжээ өндөр, өтгөн амьд шар айраг уух хэрэггүй. Энэ нь архи ууснаас ч илүү хор хөнөөлтэй.

-  7 хоногт хэд хэдэн удаа согтууруулах зүйл хэрэглэсэн бол та эмчдээ очиж бүрэн үзлэг хийлгэх хэрэгтэйг санаарай.

Хориотой хүнс

Чихрийн шижин өвчнийг эмчлэх хамгийн найдвартай арга бол урт хугацааны тууштай хоолны нарийн дэглэм билээ. Дээрх хүнснээс гадна идэх хатуу хориотой хүнсний жагсаалтыг хүргэж байна. Үүнд:

  • Шарсан, хуурсан өөх тос, тослог ихтэй хоолноос татгалзах
  • Давс, элсэн чихэр, өөх, тос хэрэглэхгүй байх
  • Чихэрлэг талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүнээс татгалзах
  • Хийжүүлсэн ундаа, аливаа чихэрлэг ундаа, жүүс хэрэглэхгүй байх
  • Түргэн хоол хориотой
  • Архи, согтууруулах зүйл хэрэггүй

mongolcom.mn


URL:

Нэр: bayrmaa Огноо: 7 October 2015

Sahariin talaar orgon medeeg oruulahig sanal bolgoj bn

Сэтгэгдэл бичих