Хятадын дээд шүүх Ж.Дамдины цаазаар авах ялыг хойшлуулав

Монгол улсын иргэн Ж.Дамдин хоёр жилийн өмнө хятадын нутагт хар тамхи хууль бусаар зөөж байгаад баригдаж тус улсын дунд шатны шүүхээс цаазаар авах ял сонссон юм.

Түүнд холбогдох ялыг манай улсын Гадаад харилцааны яам, Засгийн газар анхааралдаа авч Хятадын талд түүний цаазаар авах ялыг хэлтрүүлж өгөөч гэсэн хүсэлтийг хоёр жилийн хугацаанд олон удаа тавьжээ.

Үүний үр дүнд хэд хоногийн өмнө Ж.Дамдинд холбогдох хэргийг Хятадын дээд шүүх хэлэлцэж, түүнийг хоёр жилийн хугацаатай хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэр гарчээ.

Энэ нь дээрх хугацаанд түүнийг цаазаар авалгүй, шоронд байх хугацаандаа биеэ хэрхэн авч явах, өмнө нь Монголд хийсэн хэрэг байгаа эсэх талаар тодруулах гэнэ. Хоёр жилийн дараа болох шүүх хурлаар түүний цаазаар авах ялыг өршөөх эсэхийг хэлэлцэх аж.

О.Бүрнээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих