Өмссөн дээлийн өнгө ба өргөн олны таалал
Энгийн дээлээр гангарч, эгэлардтүмэнтэйгээ”ижилсэн” наадсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай эерэг сурталчилгаа шинэхэн аваргыг хүртэл “давж” мэдэхээр багагүй шуурав. Хэвлэлийнхний ажигласнаар “Өөрөөсөө хээтэй шаргал торгон дээлийн энгэрт улаан шүрэн шигтгээтэй мөнгөн товч тодруулж, улаан залаатай малгай өмссөн…” төрийн тэргүүн эгэл ардынхаа зиндаанд наадсан нь итгэл бишрэлийг эрхгүй төрүүлсэн юм байх аа. Гэхдээ эрхэм Ерөнхийлөгчийн баяраас өмнө тарьсан балгийг нэхэн санавал эгэл ардын зиндаатай, эрхэмсэг төрийн зангарагтай хэмээн яагаад ч хэлэх боломжгүй юм. Төрийн тэргүүний зангараг, төв ихэмсэг байх нь зөвхөн өмссөн дээл төдийхнөөр хязгаарлагддаг жижиг зүйл биш. Улсын тэргүүн юуны өмнө улс орныхоо эв нэгдпийи сахин хамгаалж, улстөрийн намуудын хийх гэж буй сайн үйлийг хөхиүлэн дэмждэг байх учиртай. Ар хударгаар улстөр хийж, ашигтай наймаа үсэргэдэг Ерөнхийлөгч улсыг өөд татдаггүй жишээг ч бид бас мэднэ. Эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмссөн дээл, харагдах дүрээрээ эгэл ардуудтайгаа адил хэмээн сурталдах хэрнээ аливааг ард түмнээсээ асуухдаа тийм ч дуртай биш гэдгийг нь бид баярын өмнөхөн харсан. Ц.Элбэгдорж АН-ынхныг Ерөнхийлөгчийн хувиар хүлээж аваад л Үндсэн хууль болон сонгуулийн тогтолцоогоор санал асуулга явуулах намуудын санаачлагыг тас цохиж орхисон билээ. Хэрвээ санал асуулга явуулбал төрөлх АН-д нь ашигтүй гэж мань Ерөнхийлөгч үзэв. Нөгөө талаар хэрвээ санал асуулга явуулсан бол сонгуулийн тогтолцоо ард түмний саналаар нэг мөр шийдэгдэх байв. Мөн олон жил ярьсан Үндсэн хуулийг өөрчлөх маргаан мэтгэлцээнд цэг хатгах байлаа. Ард түмнээсээ асуухаас илүү үнэн зөв хууль гэж үгүй л баймаар. Харин АН-ыг ирэх сонгуульд ялуулах албан бус үүрэг авсан Ц.Элбэгдоржид энэ нь таалагдсангүй. Ерөнхийлөгчийн хийсэн улс төр ердийн нэг тээг биш, ганцхан жилийн дараа болох сонгуулийн тогтолцоог гацааснаараа уршиг Эрхэм Ц.Элбэгдорж өөрийн эрх хэмжээний хүрээнд томилдог УДШ-д нөлөөлж, гэнэтхэн л нэг өдөр МАХН нэртэй намыг төрүүлчихсэн нь түүний хийсэн улстөрийн дараагийн өрөг байлаа. Улстөрийн намын тухай хуулийн тодорхой заалтаар ийм нэртэй нам байх ёсгүй гээд заачихсан, тэр заалтыг нь Үндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрсөөр атал Дээд шүүх гэнэт хөдөлж ийм шийдвэр гаргасныг Ц.Элбэгдоржийн зангаа гэхээс өөрөөр ойлгох боломжгүй юм. АН-ыг ялуулахын тулд Ардын намыг хагалах мэдээж ашигтай байлгүй яахав. Үүнийхээ төлөө тэртэй тэргүй Ерөнхийлөгч өөрийн эрх хэмжээний хүрээнд томилгоо хийдэг Дээд шүүхэд нөлөөлөхөд яагаад болохгүй гэж… Төрийн тэргүүн ийм л юм сэтгэсэн бололтой. Улстөрийн намуудын жагсаалтад МАХН хэмээх нэртэй шинэ нам мэндэлж, шүүх эрх мэдлййи нэр тер уруудаж, Ц.Элбэгдоржийн имиж ч навсайгаад ирэв. Ард түмэн тэнэг биш учраас хэн нь юу хийгээд байгааг бүгдийг мэднэ. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа хээ хуар болсон хэтэрхий ганган шар дээл өмсөөд ардаасаа тасарсан хэмээн адлуулахад хүрсэн юм. Ц.Элбэгдорж эксийн алдааг давтахгүй гэхдээ хэрэндээ л төв ихэмсэг байхаар хичээж буй бололтой. Төрийн тэргүүний зангараг гэдэг зөвхөн өмссөн дээл төдийхнөөр хэмжигдэхгүй нь тодорхой юм. Өмссөн дээлийнхээ өнгийг өргөн олны таалалд нийцүүлэх тийм ч чухал бус. Харин түмний эрх ашигт нийцсэн улстөр хийх нь улсын Ерөнхийлөгчийн урдаа барих зарчим билээ дагуулж мэдэх юм. Т.Үлэмж Эх сурвалж: “Үнэн” сонин
URL: