Селена Гомез осолд оржээ

4dcdef6907abfa6fbigХолливүүдын бяцхан од гэгддэг байсан дуучин жүжигчин Селена Гомез өчигдөр осолд орсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин бүсгүй найз залуугийн хамтаар Лас Вегасаас Нью Йорк руу буцах замдаа цасан шуурганаас болж машин нь замын хашлага мөргөсөн байна. Хосуудын биеийн байдал сайн байгаа бөгөөд Селена Гомез өөрийн твиттер хуудсандаа “Хараал идсэн цас. Би үхэх шахлаа” хэмээн бичжээ. АНУ-д ойрын өдрүүдэд цасан шуурга их болж байгаатай холбоотойгоор олон нислэг саатаж байгаа аж. Жүжигчин Роберт Паттинсон цасан шуурганы улмаас өчигдөр Лос Анжелест зохион байгуулагдсан “SAG Awards”-т оролцож чадаагүй” гэж мэдээлжээ. Тэрбээр мөн “Цаснаас болж улаан хивсээр алхаж чадсангүй” хэмээн жиргэжээ. Цасан шуурганы улмаас өчигдөр 2500, өнөөдөр 3500 нислэг цуцлагдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих