Хуурамч хүнсний золиос болсоор байх уу

food0127Монголчууд бид Хятадын бүтээгдэхүүн гэхээр нэг л сүжиггүй ханддаг. Хуурамч байж магадгүй, чанаргүй гэх мэтчилэн хар төрдөг хэдий ч үүнийгээ худалдан авсаар байдаг. Сүүлийн жилүүдэд хүнсний том гэсэн брэндүүдийг хууль бусаар үйлдвэрлэж олон улсыг хуурамч бараагаар хангасан хятадууд дэлхийн хамгийн том зах зээл болоод байгаа гэхэд болно. Тиймдээ ч өнөөдөр өөр өөрсдийнхөө хуурамч бүтээгдэхүүндээ хордсоор байна.

 

Өөрөөр хэлбэл тэд тахиа, нугасны дотор эрхтэн арьс, яс, өндөг хуурамчаар үйлдвэрлэж зарж борлуулж байгаа явдал гарч байна. Тэд энэ хуурамч бараагаа хүнсний зориулалтаар нийлүүлдэг. Мөн гадагшаа импортолж байгаа.

 

Манай улсад тус хуурамч махны хэрэг өнгөрөгч долоо хоногт илэрч холбогдох албаныхан шалгаж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд хуурамч өндөг байна гэх баталгаагүй мэдээлэл гарч байсан ч төдийлөн баримтжуулж чадаагүй байсан. Тэгвэл хятадууд өндөгний нимгэн хальснаас бусдыг нь хуурамчаар үйлдвэрлэдэг болжээ.

 

Мөн ямааны мах нэрийдлээр борлуулахаар завдсан бараанд хуурамч мах байсан талаар албаныхан мэдэгдсэн. Нэг ёсондоо урд хөршөөр оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн хүнс химийн аргаар боловсруулсан байж магадгүй байна.

 

Ирээдүйд хуурамч өндөг, хортой хүүхдийн сүү, тарвас, гялтганасан хар гахайн мах зэрэг ашгийн араас хөөцөлдсөн хуурамч бүтээгдэхүүний золиос болох өндөр эрсдэлтэй байгаа юм.

 

Өндгийг хийхдээ үйлдвэрлэлийн зориулалтаар химийн бодис, өнгө оруулагчтай хольдог байна. Өнгөц харахад гэрийн аргаар үйлдвэрлэсэн өндгийг тахианы өндөгнөөс ялгахын аргагүй юм. Харин сайтар ажиглавал өндөгний гаднах нь барзгар, доторх нь шингэвтэр байдаг бөгөөд гадна талын шохойжсон хальсан дотор нимгэн цагаан хальс байдаггүйгээр ялгаатай гэнэ.

 

Тиймээс ард иргэд хүнсний зүйлээ авахдаа хаанахын ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа сайтар шалгаж авахыг холбогдох албаныхан онцол байна.

Г.Мягмарсүх

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих