ЭРХ МЭДЭЛД ДУРЛАГСДЫН ДАМЖАА

damjaaАрдчилал яриад 25 жилийн нүүрийг хэдийнээ үзжээ. Гэвч манайд жинхэнэ утгаараа ардчилал хөгжиж байна уу адчилал хөгжиж байна уу гэдэг асуултыг таньд үлдээе.

Чухамдаа бол ардчилал хэмээн нэрийдсэн адчилал л хөгжиж байх шиг ээ. Энэ нь улс төрийн сонгууль болоод нам бүлгүүдийн өөр хоорондын тэмцэл, эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй чимээгүй дайн. Үнэндээ манайд байгаа ардчилалын үнэн дүр төрх л ийм байгаа.

УИХ-д суугаа Ардчилал ярьсан 76 бол мөн чанар нь өөрөө хөлжиж, эрх мэдлээ улам өсгөж хуулийг өөрийн төлөө үйлчилдэг болгох гэсэн муйхар аргаа хэрэгжүүлсээр байгаа ЭРХ МЭДЭЛД ДУРЛАГСАД.

Харин нам доторх зөрчил бол мөнхүү л эрх мэдлийн төлөөх дайн. Гэхдээ энэ бол арай өөр улс орны төлөөх биш юм шиг харагдаж байгаа ч үнэндээ цаад санаа мөн л дараагийн дарангуйлагч бэлтгэгдэх дамжаандаа суралцаж байгаа эрх мэдэлд дурлагсад. Энэхүү нам доторх тэмцлийн хамгийн том жишээ бол өнөөдөр Ардчилсан нам доторх бүлэг фракцууд. Нэгэнт нам гээд нэрлээд нам гүмхэн бүхнийг шийддэг нэг удирдлагатай болчихсон бол нам дотроо хагаралдаад байх шаардлага байгаа ч юм уу гэж зарим нэгэн гаднаас тоглолтыг харж суугаа иргэд гайхаж суудаг. Гэтэл үүний цаана асар их эрх мэдлийн төлөөх дайн өрнөсөөр байгаа.

Саяхан ТВ2-ын “Илэн далангуй яриа” нэвтрүүлгээр Хуульч Чимидийн Энхээ ингээд хэлчихэв.
“… Хэрвээ өнөө цагт гэнэтхэн нэг айхтар дарангуйлагч гарч ирээд, улс орныг ийм дампууралд дагуулсан ардчилагчдийн анхдагчдийг буудна гээд эхэлбэл энэ баатар алтан харайцайнууд хамгийн түрүүнд ЭНЭ, ЭНЭ гэж намайг зааж өгөөд, өөрсдөө сууж үлдэх л мөн чанартай хүмүүс дээ…”
СГЗ Го. Бадарч гуайн асуулт: “Та энэ ардчиллыг үүсгэн эхлүүлсэндээ харамсдаг уу?”
Хуульч Ч.Энхээгийн хариулт: “Хэрвээ би жирийн нэгэн явж байсан бол харамсахгүй, харин би тэр бүхнийг эхлүүлэлцсэн, зам жимийг нь гаргалцсан хүнийхээ хувьд харамсдаг. Яагаад гэвэл надад хариуцлага ирэх учраас… Энэ бидний хүсэн хүлээсэн ардчилал яавч биш…”

Ингээд бодохоор л Монголын Ардчилалын алтан хараацайнуудын үйл хэргийг хуульч Ч.Энхээ өнөөдрийн ардчилалын зарчимыг хоёрхон өгүүлбэрээр тодорхойлчихсон нь гэхэд болно. Үнэн төрх нь хэзээ ч ил гарахгүй, маш сайн нууцлагдаж баг өмсөж чадсан өнөө цагийн ардчилалын нэрээр хоолоо олж идэгсдийн армийн бэлтгэл ЭРХ МЭДЭЛД ДУРЛАГСДЫН ДАМЖАА-нд суралцсаар нам доторх тэмцэл өрнөсөөр л.

Чухамдаа бол үүний томоохон өрнөл нь саяхан Ардчилсан намын ҮЗХ-ын гишүүдийг сонгох үеэр нам дотроо суулт хүртэл зарлаад амжсан нь эрх мэдлийн төлөөх улайрал ямар төвшинд хүрснийг харуулаад байгаа юм.

 

 

Эх сурвалж Bolod.mn

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих