Аль Жазера: Монголын баялгийг гадаадын компаниуд мөлжиж байна
Монголын эдийн засаг хөгжихийн хэрээр саятнуудын тоо өссөн ч энэ бүхнээс юу үлдэж хоцров? Нийслэл Улаанбаатарт сүндэрлэн боссон өндөр барилгуудын ард сүүдэр нуугдаж байна. Иргэдийн амьжиргаа дээшилсэн гэж байгаа ч Монголын хүн амын гуравны нэг нь ядуу амьдардаг. Зөвлөлтийн задралаас капитализмд гэрлийн хурдаар шилжсэний тод жишээ нь бизнесийн цар хүрээ нь зочид буудал, супермаркетаас барилгын салбарт өргөжин тэлж буй Монголын тэргүүн баячуудын нэг Цэрэнжигмэдийн Дагвадорж, түүний ах Ганбаатар нар юм. Гэвч шинэ Монголын капитализм хүн бүрт ээлтэй бус байна.
30 хүрэхгүй жилийн хугацаанд Монгол хөдөө аж ахуйд суурилсан социализмаас зах зээлийн эдийн засагт шилжжээ. Хувийн салбарууд хөгжин цэцэглэж, глобалчлал асар их өөрчлөлтийг авчирсан байна. “Манай жижиг мухлагуудад талх, сахараас өөр юу ч үгүй байсан. Шилжилт маш хурдан явагдсан” гэж Монголын баячуудын нэг Дагвадорж тайлбарлав. Хотод амьдралын шинэ хэрэглээ гарч ирж, хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл тасрахгүй байна. Гурван сая хүрэхгүй хүн амынх нь тал хэсэг нь нийслэлдээ амьдардаг. Нүүдэлчин амьдралдаа дадаж хэвшсэн малчид өндөр цалинтай ажил хайж хотод ирдэг. Гэвч баян, хоосны ялгаа туйлдаа хүрлээ.
http://www.aljazeera.com/programmes/101east/2014/09/out-steppe-201491151115262994.html
URL: