“Шинэ үе” продакшн мэдэгдэл хийлээ

10417539_882713551760764_5193172569220974962_n2015 оны энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшиний жүжигчид суудлын гурван автомашинд хуваагдаж суужээ. Арын машинд сууж явсан жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар хамтдаа нэг машинд сууж явсан байна. Гэтэл тэдний сууж явсан машины хажуугаас хүнд даацын чингэлэг ачсан машин хүчтэй мөргөж осол гарчээ. Уг ослын улмаас манай жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, жүжигчин А.Энхжингийн хавирга гэмтсэн Р. Алтансүх гэмтэл аваагүй болно. Бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Бид маш их харамсаж байна хэмээн мэдэгдлээ


URL:

Нэр: eeeee Огноо: 23 January 2015

um mani badme hum

Сэтгэгдэл бичих