Чөлөөтийн шигшээгийнхэн Олимпт бэлтгэн, залуучууд нь ДАШТ-д хүч үзнэ

Чөлөөт бөхийн шигшээгийн тамирчид гадаадад бэлтгэл сургуулилалт хийгээд ойрын өдрүүдэд тун завгүй байна.

Манай шигшээгийн Наранбаатар, Батзориг нараар ахлуулсан 10 гаруй бүрэлдэхүүн бүхий тамирчид саяхан хойд хөршийг зорьжээ. Эдгээр тамирчид ирэх есдүгээр сард Турк улсын Станбул хотод болох олимпийн эрхийн төлөөх ДАШТ-д хүч сорихоор болсон тул Буриадын баг тамирчидтай туршлага солилцохоор болжээ.

Түүнчлэн чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-31-ны өдрүүдэд Румын Бухарест хотын  “Сала Поивалента” гэх үндэсний спортын төвд зохиогдохоор болсон байна.

Тус тэмцээнд 18-20 насны өсөх идэр залуу бөхчүүд оролцох бөгөөд 50-120 кг-ийн жинд хүч үзэхээр болжээ. Тэмцээнд залуу бөх Б.Маййдар, Э.Бэхбаяр, Б.Хаш-Эрдэнэ, Г.Идэрхүү, Б.Номиндалай Г.Биндэрьяа нар эрэгтэйчүүдийн төрөлд хүч сорих аж. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Болор-Эрдэнэ, Б.Бямбазаяа, Э.Даваачимэг, Б.Номин-Эрдэнэ, Б.Батцэцэг, Э.Отгон-Эрдэнэ, О.Оюунтуяа, Л.Даваацэрэн нар оролцохоор болж тун удахгүй тус улсыг зорихоор болжээ.

Ийнхүү залуучуудын ДАШТ-д оролцох манай баг тамирчдын нэрс тодорчээ.Тэгэхээр чөлөөтийнхөн он гартал чөлөө завгүй бэлтгэл хийж, гадаад дотоодын тэмцээнүүдэд оролцож олимпийн эрхийн төлөө хүч чадлаа үзэх нь.

Х.Баярцэцэг http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих