Осолдоё гэвэл “Очирваань”-ийг гэнээ
Нийслэлд нэг булан тохой тойроод л эмнэлэг, эмийн сангууд байраа эзэлсэн. Өвчлөл их байгаад баярласан эмийн сан, эмнэлгээр дүүрсэн нийслэл гэвэл Улаанбаатарыг нэрлэж болох. Тэр ч утгаараа 100 мянган хүнд ногдох эмчийн тоогоор дэлхийд хоёрт жагсдаг эрэмбэтэй орон юм байх. Болж өгвөл хүндхэн онош гаргаж, эмчилгээ болон эмийн зардал авах гэсэн эмнэлгүүдийн тухай гомдол ямар тасрах биш. Өндөр төлбөр, ялдам инээмсэглэлээс өөр юу ч үгүй хувийн хэвшлийн эмнэлэгт стандарт тогтоож, ангилал хийх цаг аль хэдийнээ болжээ. Эдгээрийн тэргүүн эгнээнд “Очирваань” хэмээх эмнэлэг явдгийг иргэд гомдоллох нь ихэслээ.
Саяхан нэг иргэн манайд хандаж, “Энэ Очирваань” эмнэлгийн төлбөр арай дэндүү өндөр юм. Өвдөхийн эрхэнд мөнгийг нь өгөөд эмчлүүллээ. Эмчлүүлж буй даруйдаа ч сайхан бие хөнгөрөөд өвчин илааршаад жигтэйхэн. Эмнэлгээс нь гараад хэдхэн хоноод л буцаад өвдөх юм. Эргэж эмчлэх гээд ийм дутуу эмчилгээ хийгээд байдаг юм болов уу. Хоёр ч удаа эмчлүүлээд нэмэр болсонгүй” хэмээсэн юм. Энэ мэт гомдол санал гаргасан өвчтөн маш олон байна.
Гэтэл манай нэртэй эмч, Хөдөлмөрийн баатар Хайрулла “Хувийн эмнэлэг байгуулсан эмч нар тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүд мөнгөний төлөө ажилладаг луйварчингууд болж хувирсан. Өөрийг чинь орж ирэхээс өмнө үзүүлээд явсан өвчтөн “Очирваань” эмнэлэгт хоёр гурван сая төгрөгөө цацсан ч ямар ч үр дүн гарсангүй гэж орж ирж байна. Тэр эмнэлгийг орой бүр зурагтаар сурталчлаад байдаг шүү дээ” хэмээжээ. Үүнийг захын нэг нөхөр хэлээгүй нэгэн насыг энэ салбарт зориулсан Монголын бүү хэл дэлхийн анхааралд орсон нэрт эмч, эрдэмтэн хэлж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр уншигч та “Очирваань” гэх энэ мөнгө угаадаг газрыг зорих хэрэг байна уу.
Ядахад л “Очирваань” гэх энэ эмнэлэг Монголд хэрэглэх эмийн жагсаалтад ороогүй 100 гаруй нэр төрлийн эм бэлдмэлийг иргэдэд зарж, борлуулж байгаад баригдаад зогсохгүй эмнэлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй хэрнээ иргэдийг хэвтүүлж, эмчилгээ хийх нэрээр хуурч мэхэлж, байсныг цагдаагийн ажилтнууд таслан зогсоож байсныг уншигч сайн санаж байгаа. Тэгэхээр уншигч та “Очирваань” эмнэлгийг яаран зорих хэрэг байна уу.
Иргэдийн дунд ийнхүү хятад эзэнтэй “Очирваань” эмнэлгийн таагүй яриа газар авсан. Тус эмнэлгээр үйлчлүүлсэн бүхэн л энэ мэт яриа дэгдэнэ. Ерөөсөө хувийн эмнэлэгт стандарт тогтоож, ангилах, шаардлагагүй нэгнийх нь үүдийг барих цаг болжээ. Салбар яам ч энэ тал дээр анхаарч, төрийн өмчийн гэх эмнэлгээ чанаржуулж, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарахгүй бол сайхан инээмсэглэлийн цаана ийм л зүйл нуугдаж байгааг дуулгахад буруудах юун. Энэ ч утгаараа иргэдийн дунд “Осолдоё” гэвэл “Очирваань”-ийг хэмээх явган яриа ч газар авчээ.
Мөн нэрт эмч маань “Жигүүр гранд” компанийн “Гранд мед”-ийнхэн нуруу нугасны мэс засал хийдэг юм байна. Манайд энэ хагалгааг хийгээд дөч тавин жил болж байгаа шүү дээ. Тэнд солонгос эмчээр 15 сая төгрөгөөр мэс засал хийлгэсэн хүн надад үзүүлэх гээд хүрээд ирж байна. Тэгэхэд тэр хагалгааг хийхэд улсын эмнэлэг 1500 төгрөг ч авдаггүй шүү дээ. Энэ их хэцүү еэ. Ингэж манай хувийн эмнэлгүүд өвчтөнийг хохироож мөнгө угааж байна” гэсэн байна лээ.
Ч.Дорж
unen.mn
URL: