“Дугуйтай Болзоо” –нд урьж байна
Монголын Залуучуудын Холбооноос 2-р сарыг хайрын сар болгож зарласантай холбогдуулан гэгээн хайрын өдөрт зориулж “ганц бие залуучууддаа” зориулан ДУГУЙТАЙ БОЛЗОО хөтөлбөрөө зарлаж байна. ДУГУЙТАЙ БОЛЗОО аяллыг Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв, Залуу аялагч клуб хамтран 2015 оны 02 сарын 14-нд буюу Гэгээн хайрын өдрөөр зохион байгуулахаар болжээ. Аялал нь Зайсангийн гүүрнээс – Тээврийн товчооны гүүр хүртэл үргэлжлэх гэнэ. Уг маршрут нь ямар ч бартаа саадгүй байх бөгөөд замын эцэст асар майхнууд барьж түүнд үдийн хоол, вино, аарц, хөгжөөнт тэмцээнүүд зохиогдох аж. Хөтөлбөрийн үнэ 35.000 төгрөг бөгөөд хүн тус бүрт сайн чанарын унадаг дугуй, хөгжөөнт тэмцээний шагнал урамшуулал, халуун аарц, үдийн хоол, улаан вино, дурсамж, дугуйн механикч, хөтөч, зохион байгуулалтын зардлууд багтсан байна. Төлбөрийг 5034301048 хаан банкны дансанд тушаах ба МЗХ-ны 201 тоот өрөөнд өөрийн биеэр авчирч өгч болох юм байна. Хэрэв дансаар бол Өөрийн нэр, утасны дугаар, дугуйтай болзоо – гэж бичихийг заавал анхааруулсан шүү. Бидний амьдарч байгаа хот бол залуусын хот. Хаашаа л харна залуучууд, залуу бүсгүйчүүд. Гэхдээ яагаад ч юм тэд нэг л гунигтай харагддаг. Магадгүй тэд болзоонд явахаа больсон юм болов уу? Зарим залуус өөртөө тохирох нэгнийг хайсаар явдаг бол нөгөө нь зүгээр л хэн нэгэнд дасахаас айдаг. Хайр бол амьдралын хамгийн сайхан амт гэдэг шүү дээ. Тэгвэл тэр сайхан амтыг хамтдаа мэдэрцгээе.
URL: