Шинэ хувьсгалч Ц.Шинэбаяр Хойд Солонгост нутаг заагдав

Сүүлийн үед бараг л улс төрч болгон хувьсгал хийнэ хашгирдаг боллоо. Юуны дохио вэ. Цөмөөрөө лут том эх орончид бололтой. Гэхдээ заримынх нь эх оронч ярианы цаанаас тун эвгүй, бүр нэг их муухай хувийн ашиг сонирхолын ялзарсан үнэр ханхлаад байх юм. Өвөлжин, хаваржингаа хувьсгал ярьсан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяраас хачин эвгүй үнэр үнэртээд эхэллээ. Түүний хэрхэн баяжсаныг Дорнод аймгийнхан нь сайн мэддэг бололтой. Адуун чулууны уурхай гэж тэнд бий. Хэрлэн зочид буудал ч гэж байлаа. Тэр бүгдийг мань хүн хувьдаа авахдаа жаахан булай хийчихсэн юм гэнэ. Бас зарим нэг луйвраар олж авсан өмч хөрөнгийг нь МАН-ынх нь хэсэг нөхдөд булаагаад авчихжээ. Ингээд мань хүн гэв гэнэтхэн дургүй нь хүрээд хувьсгал хэмээн ярьдаг болчихсон байна. Түүнээс биш Монголд ардчилсан хувьсгал 1990 онд болоод өнгөрчихсөн. Энэхүү хувьсгалыг удирдаж хийлцсэн Э.Бат-Үүл харин түүнд саяхан дахин сануулав. Э.Бат-Үүл ийнхүү сануулахдаа бас “Ардчилал өнөөдөр Ц.Шинэбаярт дураараа донгосох эрх олгожээ. Дарангуйллын үед түүнд ийм эрх байгаагүй. Намынх нь нөхөд түүний хувийн бизнес рүү халдсан л юм байгаа биз. Тэдэн рүүгээ л дайрна биз. Монголчуудын эрх чөлөөтэй амьдарсан 20 жил рүү дайрч болохгүй. Ардчиллын 20 жилийн амьдарлыг тэгтэл үзэн ядаад байгаа бол тэр Хойд Солонгостоо очиж амьдарвал таарна. Социализмд дуртай хүмүүс тэнд очиж амьдрах нь илүү зохимжтой” гэлээ. Буурал Э.Бат-Үүл ингэж шинэ хувьсгалч Ц.Шинэбаярт нутаг зааж орхив.


URL:

Сэтгэгдэл бичих