Жүжигчин А.Туяа хамтлагаасаа хөөгджээ
Нүцгэн зураг авхуулах нэг ёсны хоббитой нүдээ нуухгүй нэгнээс биеэ нуудгүй бүсгүй бол “Х Түц” продакшны царайлаг, нуруулаг жүжигчин А.Туяа. Тэрээр байс гээд л нүцгэн зургаа авхуулж тэр нь мэдээллийн хэрэгсэлээр нэг цацагдаж хүмүүсийн ярианы сэдэв болон эрчүүдийн нүдийг хужирлаад авдаг билээ. Ямар сайндаа л “Мөөм” Туяа гэдэг хочтой болох вэ дээ. Жүжигчин бүсгүй өөрийнхөө биеэр тунчиг бахархдаг юм гэсэн. Биеийнх нь нэг ч юм хиймэл биш жинхэнэ болохоор нүүр бардам нүцгэлдэг юм байх. Харин сүүлийн үед жүжигчин бүсгүйг хамтлагаасаа гарсан, захирал Онон нь халсан гэх яриа дэгдээд байгаа юм. Тоглолт болоход үргэлж хоцордог, хааяадаа ажлаа тасалчихдаг түүнд “Х Түц” хамтлагийн захирал Онон ийнхүү “Банга” хүртээж эрүүний шөл уулгасан гэх юм билээ. Ямартаа ч “Х Түц” продакшны өнгө төрх болсон жүжигчин бүсгүй ийнхүү чөлөөт уран бүтээлч болж байгаа бололтой.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
manai hamtlagt orood iree :-p