“Korean Air” компанийн дэд захирлыг шүүх анхны хурал боллоо
Аяллын замдаа гарч, нисэх замдаа орох гэж байсан иргэний тээврийн онгоцыг хууль бусаар зогсоон чиглэлийг нь өөрчилж буцаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа “Korean Air” компанийн дэд захирал Чу Хён А-г шүүх анхны хурал өнөөдөр боллоо.
Тэрээр үйлчлэгч болон үйлчлэгчдийн ахлагч нарыг ажлаа мэдэхгүй байгаатай холбогдуулан хэл амаар доромжилсон, үйлчлэгчдийн ахлагчийг онгоцноос буулгасан, үүний тулд нислэгийн замдаа орох гэж байсан онгоцыг буцаасан хэргээ хүлээсэн ч тэдний гарын алгыг цохьсон буюу зодсон гэдгээ хүлээсэнгүй. Мөн түүний үйлдсэн хэрэг буруу боловч хуулийн хариуцлага хүлээх хэмжээнд хүртэл ноцтой асуудал биш хэмээн үзэж байна гэжээ.
Америкийн JFK нисэх онгоцны буудлаас Сөүл хот хүртэл нисэх гэж байсан уг нислэг нь хөөрөлт хийх гүйлтийн зам хүртэл 240 метр явах хэрэгтэй ба экс захирал Чу Хён А нь онгоц хөдлөөд 17 секундийн дараа буюу дөнгөж 17 метр зам туулж байхад зогсоосон тул, үүнийг ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй хэмээн түүний өмгөөлөгч мэдэгдсэн байна.
Хэрвээ экс захирал бүсгүйг , иргэний агаарын тээврийн онгоцны чиглэлийг өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэсэн шүүхийн шийдвэр гарвал түүнд 1-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох юм байна. Түүнийг шүүх ажиллагаа маргааш дахин үргэлжилнэ.
URL: