Эзэн Чингисийн хөшөөг ингэж цэвэрлэж байна

945Эзэн Чингис хаанаа бид эрхэмлэн дээдэлж Улсынхаа төв ордоны өмнө залаад их л сүр дуулиан болж байсан цаг саяхан. Гэхдээ энэхүү нүсэр том хөшөөг хэрхэн цэнвэр ариун байлгах вэ гэдэг нь төрийн үйлчилгээний газрын шийдэх асуудал биз.

Өнөөдрийн байдлаар Чингис хааныхаа өвөр дээр, мөрөн дээр нь тарвалзан байж цэвэрлэж байгаа зарим нэгэнд таалагдахгүй байгаа. Уг нь бид дээдлэн шүтэх гэж төрийнхөө ордоны өмнө залсан энэхүү Эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэлтэй хандах л хэрэгтэй мэт.

Нэгэнтээ л цэвэрлэж байгаа нь энэ гээд бараг толгой дээр нь гуталтайгаа гишгэх нь холгүй яваа цэвэрлэгч нарт бас сануулах хэрэгтэй тэд эцэг эх, эмээ өвөөгийнхөө толгой дээр гишгээд гүйгээд байдаггүй л байлгүй дээ. Тэр тусмаа Монгол ухаанд талийгаачийнхаа хөлөөр гардаг нэгэн ёсон байдаг нь хүртэл өнгөрсөн хүнээ хүндэтгэж байгаа дээд хэлбэр гэж үздэг байсны илрэл.

Snapshot_2014-12-26_151908
Snapshot_2014-12-26_151908

 

 

Эх сурвалж BOLOD.MN

ЧОЙ


URL:

Нэр: hi Огноо: 20 January 2015

tegeed yaj tseverleh yum bitgii tenegteed bai

Нэр: unshigch Огноо: 20 January 2015

төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга нар нь гэж лойцон хүмүүс байхад төрийн үйлчилгээ иймэрхүү л байна даа

Сэтгэгдэл бичих