“Хаадын индэр 2015” Бизнесийн хаадын нэгдсэн лекц өнөөдөр болно

haad-122448-1603086752Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, бизнесийн салбарт суралцагч оюутнууд та бүхэнд дуулгах таатай мэдээ байна.

“Хаадын индэр 2015” бизнесийн хаадын нэгдсэн лекц өнөөдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 19:00 цагт  Тусгаар Тогтнолын Ордонд болох бөгөөд лекцийн бүхий л бэлтгэл ажил хангагдсан байна.

Та бидний хэдийнэ танил болсон, салбартаа тэргүүлэгч бизнес эрхлэгчид уг лекцэнд оролцож өөрсдийн бизнесийн салбар дахь амжилтын түүх, амьдралын замналын талаар ярилцан, өөрсдийн туршлагаа хуваалцан, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй залуусаа дэмжих болно.

Уг лекцэнд дараах бизнес эрхлэгчид урилгаар илтгэл тавих болно. Монос группын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ын дарга Ч.Ганхуяг /ирэх эсэх нь хараахан баталгаажаагүй/, ХНСҮХүрээлэнгийн тэргүүн Г.Тэгшбүрэн, AFA академийн ерөнхий захирал Ш.Амартүвшин нар Тусгаар Тогтнолын ордонд 19:00 цагт хүрэлцэн ирэх болно гэдгээ дахин баталгаажуулан мэдэгдсэн юм байна. Мөн Новатерра ХХК-ийн ерөнхий захирал Б.Бямбасайхан урилгыг хүлээн авч оролцохыг зөвшөөрсөн байсан боловч хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсноо мэдээлсэн байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтаар “Хаан индэр 2015” нэртэйгээр луйвар хийж байна хэмээсэн худал, ташаа мэдээлэл тарааж, албан ёсоор зөвшөөрсөн захирлуудыг зөвшөөрөөгүй мэтээр мэдээлсэнд харамсаж байгаагаа илэрхийлж үнэн зөв мэдээллийг хүргэн залруулж байна.

Дээрх илтгэгчид “Бизнесийн амжилт” хэмээх нэгдсэн сэдвийн дор өөрсдийн амьдралын туршлага, ажлын амжилтын талаар илтгэлээ тавьж хүрэлцэн ирсэн хүмүүстэйгээ сонирхолтой сэдвээр харилцан ярилцах болно.

Ингээд эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, бизнесийн салбарынхныг энэхүү лекцэнд амжиж хүрэлцэн ирэхийг урьж байна. Эдгээр бизнес эрхлэгч, илтгэгчдэдээ хойч ирээдүй болсон залуусдаа зориулж, оюуны хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авна уу.

https://www.facebook.com/events/1594216420801122/

Тасалбар үнэгүй хүргэлт: 1900-1617

Тасалбар захиалга: 99504418, 99054418


URL:

Сэтгэгдэл бичих