Цалин, тэтгэвэрийг энэ онд 10 орчим хувиар нэмнэ

527-14216333902p3tnavaqoftvj9j8rdjja42sj2015-2016 онд мөрдөж ажиллах Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр байгуулах ажил амжилттай өндөрлөж, талууд хэлэлцээрийн бичиг баримтад гарын үсэг зурлаа. Энэ үеэр Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Хэлэлцээрт 70 санал ирүүлснийг зургаан бүлэг 53 асуудал болгон нэг бүрээр нь хэлэлцсэн байна. Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрт улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлын талаар зөвшилцөх, эдийн засгийн хямралын нөхцөлд хэлэлцээр байгуулахад төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээс илүү ажпын байрыг хадгалах, хүн амын орлогыг хамгаалахад санхүү, эдийн засгийн бусад арга хэрэгслийг ашиглах зэрэг зарчим баримтлах нь зүйтэй гэсэн байр суурьтай оролцсон байна.

Харин МҮЭ-ийн төлөөлөл төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 60 хувь өсгөх шаардлага тавьсан. УИХ, намын бүлгүүдтэй яриа хэлэлцээр өрнүүлж, энэ онд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 90 тэрбум, тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2015 оны төсвийн тодотголд тусган УИХ-аар шийдвэрлүүлэхээр болсныг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэлсэн.

Хэлэлцээрийн үр дүнд энэ онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж улсын төсөвт 103 тэрбум төгрөг нэмж суулгахаар болсон байна. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 13 тэрбум төгрөг тус бүр суулгах аж. Ингэснээр энэ онд цалин, тэтгэвэр 10 орчим хувиар өсөх тооцоог албаныхан хийжээ.

Харин хэзээ цалин, тэтгэврийг нэмэх вэ, аль салбарынхныг хамгийн тэргүүнд нэмэгдүүлэх вэ гэдгийг УИХ-аас 2015 оны төсвийн тодотголыг баталсны дараа дахин ярих юм байна. Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн дүнд шийдсэн бас нэгэн чухал асуудал нь Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээгээр чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ аж.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192500 төгрөг байгаа, энэ нь ойролцоогоор сар бүр 12 мянган төгрөг чөлөөлөгдөж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн бүрийн халаасанд үлдэнэ гэсэн үг юм байна. Уг мэдээллийн үеэр Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэлэхдээ “Цалин,    тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлага байна уу гэвэл байна. Инфляцийнхаа өсөлтийг цалингийн өсөл гүйцэхгүй байгаа.

Монголбанкнаас авсан судалгаагаар үйлдвэрлэлийн салбарт 1.2 сая иргэн ажиллаж байна, тэдний 35 хувь нь 1.2 их маяд төгрөгийн цалингийн зээлтэй Тэтгэвэр авагчдын 65 хувь нь тэтгэврийн зээлтэй. Тийм учраас цалингаас цалин, тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдрах шаардлагатай болдог. Инфляци өндөр байна. Цаашдаа бид цалинг бүтээмж, үнийн өсөлттэй уялдуулан нэмдэг эрх зүйн орчинг яаралтай бий болгох шаардлага байгаа.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар цалингийн өсөлт бүтээмжийн өсөлттэй уялддаггүй, түрүүлж байдаг. Нөгөө талдаа цалингийн өсөлт нь үнийн өсөлтөө гүйцдэггүй урвуу хамаарал бий. Өмнөх Засгийн газар цалин, тэтгэврийн нэмэгдүүлэхэд зориулж 500 тэрбум төгрөг суулгасан байсан. Гэхдээ энэ 500 тэрбум төгрөг нь цалин, тэтгэврийг бодитой нэмэх эх үүсвэр биш гэж үзсэн.

Ямар учиртай вэ гэвэл, 2014 онд Засгийн газар цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн, энэ нэмэгдэл нь 2015 онд бүтэн жилээрээ төсөвт ирэх ачаалал нь 200 тэрбум орчим төгрөг болж байгаа. Тэгэхээр 2015 онд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэрийг 2014 оныхоос хоёр дахин нэмэгдүүллээ гэсэн нь явуургүй улс төр байсан болох нь харагдаж байгаа” хэмээж байлаа. Ямартай ч 2015 оны төсвийг батлахдаа Засгийн газар цалин, тэтгэврийн нэмэгдэлд нэг ч төгрөг суулгаагүй байсан.

Харин төсвийн тодотгох явцдаа ийнхүү тодорхой хэмжээгээр нэмэхээр болж байна.

М.Өнөрөө
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Нэр: Нэргүйбаатар Огноо: 20 January 2015

ажиллаж амьдарсан бүх жилүүдэд өндөр хувиар бусдаас илүү шимтгэл төлж Нийгмийн даатгалын сан бүрдүүлэхэд илүү үүрэг гүйцэтгэж тэр хэмжээгээр сар бүрийн бодит орлогоо хасуулж явсан ахмадуудын тэтгэвэрийг бага нэмж,бага цалингаас бага шимтгэл төлж байсан хүмүүсийн тэтгэвэрийг илүү нэмж тэтгэвэрийн зөрүү арилгана гэж өөрөөр хэлбэл хүний юмаар хүүдэгнэх бодлого явуулдаг эрх мэдэлтнүүд хэзээ энэ дээрмээ зогсоох вэ Хэрэвээ бүх хүний тэтгэвэрийг ижил болгох гээд байгаа бол илүү хураамж төлсөн хүмүүсийн мөнгийг банкны хүүгээр өсгөн буцааж олгох ёстой, Хүний эрх ашгаар тоглоод байж болохгүй шүү. Эрхтэн дархатнууд энэ анхааргуулгыг сайтар ухаарч тунгаан бодогтун

Сэтгэгдэл бичих