Эдуард Сноудены тухай өгүүлдэг баримтат кино “Оскар”-т нэр дэвшлээ

25a2d4e2857b48ddbigАНУ-ын Тагнуулын төв газрын цахим хэлтсийн экс ажилтан Эдуард Сноудены тухай өгүүлдэг “Citizenfour” баримтат кино “Оскар”-т нэр дэвшсэн тухай кино наадмын төлөөлөгчид мэдэгдлээ. Уг баримтат кино “Шинжлэх ухаан, шилдэг зураглал” төрөлд нэр дэвшиж байгаа аж.

Эдуард Сноуден нь АНУ-ын тагнуулын ажиллагаа, тэр дундаа IT ажиллагааны нууцыг дэлхий нийтэд задруулснаараа нэр гарсан билээ. Тэрбээр одоо ОХУ-д улс төрийн орогнолоор амьдарч байна. Тус улс түүнд дахин нэг жилийн хугацаанд амьдрах эрх олгосон юм.

Түүнд тохиолдсон үйл явдлуудыг өгүүлэх “Citizenfour” баримтат кино нь өнгөрсөн оны аравдугаар сараас үзэгчдийн хүртээл болсон. Киноны найруулагчаар Лаура Пойтрас хэмээн ажиллажээ. Найруулагч эмэгтэй Нью-Йоркийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид энэ мэдээг сонсоод маш их баярлаж байна.

“Citizenfour” баримтат кино “Finding Vivian Maier”, “Last Days in Vietnam”, “Salt of the Earth”, “Virunga” кинонуудтай өрсөлдөж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих