Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн үнэн дүр төрх илэрч эхэллээ
Он гарсаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн тухай дуулиан шуугиан тасрахгүй байна. Тэрээр өөрийн карьераа өсгөх гэж маш олон аргаар олон нийтэд түгээсээр л байна. Гэхдээ энэ бүхэн тийм ч хол явахгүй арга гэдгийг улстөрчид болон ард түмний төлөөллүүд хэл ам нийлүүлэн ярьсаар. Харин эрхэм сайд маань энэ бүхнийг нэг их хэрэгсэхгүй олны анхааралд байх бүхий л аргаа хэрэглэсээр…
Чухамдаа бол өнгөрсөн хавраас ихээхэн шуугиан тарьсан давхар дээлний асуудлыг ихээхэн дэмжиж байр сууриа илэрхийлж өмнөх засгийн газраа унагах гол дүрд тоглогчдын нэг мэтээр харагдах гэж хэрэгндээ хичээсэн. Тэр нь ч бүтсэн. Гэхдээ утсан хүүхэлдэй утсан хүүхэлдээгээрээ л үлдэнэ гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. АН-ын утсан хүүхэлдэй болсоор байгаагаа ухаарах цаг хэзээ ирэх юм бол. Ингэж харах хүмүүс өнөөдөр олон байгаа.
Гэвч шинэчлэлийн засгийн газрыг унагахад том дүрд тоглож чадсан түүнд өнөө яриад хорсон үзэн ядаж байсан “давхар дээл”-ийг нь өмсгөж даажигнасан. Ингэж л түүний үнэн дүр төрхийг олонд харуулсан гэж болно. “Давхар дээл”-ний эсрэг байсан түүнийг авахгүй бахй гэсэн итгэл хүлээсэн олон байсан ч тэдний итгэл дээр дөрөөлсөн тэрээр алгаа тосоод л авчихсан нь гайхалтай.
Саяхан 2015 оны нэг сарын 5-ны өдөр гэнэт мэдээлэл хийж “Давхар дээл”-ээ тайлж байна. УИХ-ын гишүүнээ өгч байна. Зөвхөн ЗАсгийн газрын сайдын суудлаа авч үлдэнэ. Харин миний оронд жагсаалтын дараагийн хүн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ байсан. Тэр хүн УИХ-ын гишүүн болно хэмээн мэдэгдсэн ч одоо хүртэл ямар нэгэн шийдвэртэй зүйл хүрээгүй л байсаар. Гэтэл бас нэгэн гайхалтай зүйл нь УИХ-ын дарга З.Энхболд энэ мэдэгдлийг нь үгүйсгэж надад ямар нэгэн өргөдөл ирээгүй гэдгийг нь олон нийтэд дамжуулж орхисон. Ингээд л түүний худлаа мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэх нэг өрөвдөлтэй арга нь тодорхой болж баригдсан.
Гэтэл өнгөрсөн сарын 30-нд ОХУ-аас 20 тонн улаанбуудай, гурил импортлох зөвшөөрлийг олгосон. Энэ шийдвэрээ будлиантай болсон хэмээн бас л булзах аргаа хайна хэн ч итгэмээргүй зүйл ярьж суугаа нь тариаланчдын бухимдлыг барж байгаа. Тодруулбал, тус холбооныхон уг асуудлаар Р.Бурмаа сайдтай уулзаж ОХУ-аас авах 20 мянган тонн улаанбуудай, гурил импортлох шийдвэрийг цуцалж өгөхийг хүссэн аж. Гэтэл тэрбээр “Салбарын хувьд алдаатай шийдвэр гаргасан байна. үүнийг би оны өмнөхөн мэдсэн. Уг ажлыг зохион байгуулсан үүрэг гүйцэтгэгчид хариуцлага тооцно. Үүнийг Ерөнхий сайд шийднэ. үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хувьд шийдэх асуудал. Би үүнд оролцоогүй. Би хариуцлага хүлээхгүй” хэмээн үүрээ сүйтгүүлсэн огтоно мэт бултах аргаа хайж суугаа сурагтай.
Эдийн засгийн хямралтай тэмцэх гээд хөөрхий ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж суухад салбар хариуцсан сайд нь энэ мэтээр өөрийн эрх ашиг, болон хэн нэгэн эрх мэдэлтний ашгийн төлөө үйлчилж байгаа нь түүний мөн чанарыг улам илүүтэй тодотгоод өгчих шиг боллоо.
Өнгөрсөн онд салбарын яам, гурил үйлдвэрлэгчид, тариаланчид хэлэлцээрийн ширээний ард сууж энэ оны гуравдугаар сарын 1-н хүртэл импортын улаан буудай оруулж ирэхгүй, хэрэв оруулж ирэхээр болбол заавал тариаланчидтай уулзаж шийдвэрлэнэ гэж тохиролцсон. Гэтэл өнгөрсөн лхагва гарагт эхний хагас жилд улаанбуудай болон гурил импортлох эрхийг 10 компанид олгосон түүнийг хардахаас өөр яалтай нь билээ.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа гэгчийн үнэн төрх сайд болсноос хойш улам илүүтэй тодорч байгаа нь Монголын төрд ямархан хүмүүс хувалз болон шигдсээр байгааг харуулсаар байна.
ЧОЙ
URL: