Хар шилний цаана юу нуугдана вэ

c68ef31ed371d161big

Өнөөдрийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарын энэ зургийг уншигч та харж байна. Эрхэм хоёр маань энэ зургийг өдгөөгөөс хоёр жил гаруйн өмнө буюу 2012 оны сонгуулийн үеэр авхуулсан бололтой.

Ийнхүү хар шилний ард нуугдаж явсан эрхэм хоёр өдгөө хоёулаа засгийн эрхийг атгалцан сууж байна. Энэ хоёр эрхэм хар шилнийхээ ар талд жинхэнэ үнэн төрхөө нууж зогсоог тухайн үед сонгогч олон хэрхэн мэдэх билээ.

Өдгөөгийн Ерөнхий сайд маан тухайн үед өнөөх “Талх гурилын үнийн өсөлтөөс хамгаалах сан байгуулж, зөрүүг нь иргэдэд олгоно” хэмээн хэнэггүйхэн залж зогссон байхдаа. Зөвхөн үүгээр ч зогсохгүй “Лондон Хонконг дамжсан шилэн кабелийг Монголоор дамжуулж мөнгө босгоно” гэх зэргээр ёстой л амаа булаан донгосч зогссон байхдаа. Хар шилний цаана бол ийм л булхай нуугдаж байсан нь мэдээжийн хэрэг.

Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт маань “Надад өв хөрөнгө гээд байх юм байхгүй. Өөрийнхөө толгойгоор л амьдарч ирлээ. Та нар худлаа гэвэл арилжааны банкуудад С.Баярцогтын хадгалуулсан мөнгө гэж лав дуулаагүй байх” хэмээн хар шилэн цаанаас буудаж зогссон байх даа. Яаж Монгол Улсын банкуудад С.Баярцогтын тэр их мөнгийг байршуулах юм бэ. Тиймээс л гадаадад нууц данс нээж түүндээ мөнгөө хадгалсан нь илэрсэн шүү дээ. Бүхэл бүтэн улс гүрний стратегийн орд газрыг наймаалцсан хүнд Монгол Улсын банк жижигдэж таарна биз дээ.

Хар шилний цаана ийм л зүйл нуугдсан байж таарна. Өнөөдөр талх гурилын үнийн өсөлтөөс хамгаалах сан л лав алга. Ч.Сайханбилэгийг ийн хэлж зогссон цагаас хойш талх гурилын үнэ лавтай 50 гаруй хувиар өссөн. Ахиад ч өндийхөд бэлэн л байна.

С.Баярцогтыг ийн худал царайлж зогссоноос хойш түүний гадаад дах нууц данснаас ихээхэн хэмжээний мөнгөн хадгаламж илэрч, мань хүн бүр улайж дууссаныг уншигч та санаж байгаа байх. Зөвхөн ганц удаагийн тохиолдлоор, ганцхан дансыг нь илрүүлэхэд нэг сая ам.доллар гарч ирж байна гээд бод. Тэгэхээр цааш нь ухаад эрэн сурвалжлаад байвал тоолж барахгүй их мөнгөн дүн сонсогдож таарна.

Гэтэл ийм хоёр луйварчин хөтөлцөөд Монгол Улсын Засгийн газрыг атгаж суухын чинээ хэн санах билээ. С.Баярцогтын хувьд бол оффшор бүсдэх мөнгөө өсгөх гэж л энд орж ирсэн байлгүй. Түүнээс бус тэр оффшор бүсдэх мөнгөөрөө нэг сургууль баръя, нэг цэцэрлэг байгуулаад өгье гэж орж ирээгүй гэдгийг уншигч та сайн мэдэж байгаа гэдэгт итгэж байна.

unen.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 11 February 2015

᠌ПИЗДА нууд Монголоос зайл

Сэтгэгдэл бичих