94 ширхэг IPhone6 гар утсыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад баригдав
Хонг Конг улсын нэгэн иргэн биедээ ихээхэн хэмжээний IPhone6 гар утсыг тээвэрлэж БНХАУ-ын хил нэвтрэх гэж байгаад баригдан саатуулагджээ. Тэрээр биедээ нийт 94 ширхэг IPhone6 гар утсыг нууж чадсан байна. Гэвч хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр тэрээр нэвтэрч чадаагүй юм. Учир нь түүнийг нэг л хэвийн бус алхаад байгаад шалгагч нар ажигласан байжээ. Тиймээс түүнийг шалгах хэрэгтэй болсон байна. БНХАУ-ын хуулинд дээрх хэргийг хууль бус наймаа хийхээр завдсан гэж үзэх бөгөөд Хонг Конгын иргэн уг залууд дээрх зүйл ангиар долоон жилийн ял ч оноож мэдэх ажээ.
mtv.com
URL: