Америкийн 10 нууц цэргийн бааз
Америкийн Батлан хамгаалах, цэргийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй нууц баазуудыг танилцуулж байна.
1. HAARP
Сүүлийн жилүүдэд Аляскт хамгийн нууцлаг, маргаантай цэргийн төслүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Агаарын болон тэнгисийн цэргийн хүчнийхэн шинжлэх ухааны туршилт хийх зорилгоор стратосферийн дээр оршиж радио долгионыг тусгаж байдаг агаар мандлын ионжсон бүсэд гэрэл дамжуулж байна. Гэвч Батлан хамгаалах, цэргийн системд ямар технологи туршиж байгаа нь тодорхой бус юм.
2. Chemical Warfare Testing
Рходе арлын хэмжээтэй талбайд 51-р бүс гэгчийг үүсгэн байгуулжээ. Сувдан эргийн орчимд байрлах энэ газар сүүлийн 60 гаруй жилийн турш дэвшилтэт зэвсэг, нууц онгоц, лазер болон химийн элементүүдийг туршиж байна. Мөн химийн зэвсгүүдийг илрүүлэх төхөөрөмж, буугаас хамгаалах хувцаснуудыг амжилттай туршсан баримт бий.
3. The Cheyenne Mountain Complex
Колорадо мужид байрлах Cheyenne уулын цогцолборт Хойд Америкийн задгай сансарын бүх онгоцуудыг туршиж байдаг. Мөн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарт мэдээлэл дамжуулдаг ажээ. Цөмийн дайн дэгдлээ гэж бодоход 800 гаруй бие бүрэлдэхүүнтэй тус баазынхан 30 хоног дэлхий ертөнцөөс бүрэн таслагдаж, амьд үлдэх боломжтой. Энд 5 тонн тэсрэх бодис бий.
4. Raven Rock, Site R
“Raven Rock Alternate” удирдлагын төв буюу “Site R” нь Дэлхийн гуравдугаар дайн эсвэл цөмийн дайн дэгдвэл АНУ-ын Зэвсэгт хүчний командлалын гол төв болох юм. Cheyenne баазын адилаар цөмийн зэвсгийн дайралтанд өртсөн ч гэсэн 30 хоног найдвартай ажиллахаар тоноглогджээ. Энд 9,6 км урт туннель ухсан байна. Мөн GPS систем, гар утас ажиллах боломжтой учир холбоо харилцаа тогтооход хялбар юм.
5. Area 51, aka “Groom Lake”
51-р бүсийг Росвеллын ослоос хойш хөгжүүлсээр иржээ. АНУ-ын Засгийн газар 50 гаруй жилийн дараа газар доорх нууц хотод атомын бөмбөгүүдийг туршиж байгаа гэж таамагладаг. Гэхдээ энэ бүхэн батлаагүй юм. Юутай ч 51-р бүсэд өндөр технологийн зэвсгүүдийг туршдаг болох нь нотлогдсон байна. Энд сансрын хөлөг, хөдөлгөх хүчний төхөөрөмжүүд, цаг хугацаагаар аялагчийг туршдаг гэсэн баримт бий.
6. Fort Detrick and Biological Warfare Tests
Мэрилэнд нь Америкийн биологийн дайны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр анх сонгогдсон газар юм. 1942 онд ерөнхийлөгч Рузевелт энэ газрыг байгуулсаны дараа удалгүй Сувдан эргийн дайралт гарчээ. Форт Детрик гэдэг хүн энд биологийн хор, халдварлагч бодисуудыг туршиж байлаа. Гэхдээ одоо энд туршилт хийдэггүй байна.
7. Wright Patterson
Нисэх хүчний технологийг судалдаг энэ төв 22 мянган ажилтан, 6000 бие бүрэлдэхүүнтэй байжээ. Ажилчид гэр бүлээрээ баазад амьдарч, нислэгийн туршилт хийдэг байжээ. SR-71 тагнуулын онгоцууд эндээс л үүсчээ.
8. COG
Одоо Виржиниад байрлах “Mount Weather” нь уулын хормойн дагуух нууцлаг баазуудын нэг юм. Энд Манхэттэн төсөл гэгчийг нууцаар хэрэгжүүлсээр иржээ. Уг цэргийн баазад гамшиг болсон тохиолдолд цэргийн элит эрхмүүдийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг судалдаг байна. Эндхийг тэсрэх бөмбөгнөөс хоргодох байр ч гэж хэлж болно. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш ийм газрууд олноор бий болжээ.
9. Plant 42
Лос Анжелес хотын төвөөс 90 гаруй км-ийн зайтайд сүүлийн 40 гаруй жилийн турш “Plant 42″ баазыг хөгжүүлж байна. Нийт 5800 акр газрыг хамран орших энэ баазад хууль сахиулах байгууллагын ажилтнууд нууц камеруудыг туршдаг.
10. The Dulce Base
Энэ бааз оршин тогтнодог эсэх нь эргэлзээтэй боловч нууцлаг харийн хүмүүсийг судалдаг гэсэн домог мэт яриа бий. Мөн Колорадо-Нью Мексикийн хилийн заагт оршдог гэсэн баримт байдаг.
24tsag.mn
URL: