Хэрэлдэж суусан тэд хэлцэж тохироод ирнэ байх даа
Дєрвєн тvvхт ой тохиосон баярын уухай Монгол даяар хадаж байхад хэдэн гишvvд маань тєрийнхєє ордонд хэрэлдэж, хэлэлцэж суусан. Энэ хэд маань наадамлахгvйгээр шийдээ юу гэтэл баярын нээлтэн дээр бvгд “хэлэлцсэн юм шиг” шаргал дээлээр гоёцгоож, огт маргалдаагvй мэт нэг нэгэндээ найр тавин сууцгааж байгааг хараад єєрийн эрхгvй нэг зvйл бодогдов. Учир нь, жилдээ ганц болдог vндэсний их баярыг хvлээдэггvй монгол хvн нэгээхэн ч vгvй. Уран хурц барилдаан, удамт хvлэг хараад догдолдоггvй монгол хаана байх билээ. Тийм ч vvднээс шаргал ордонд хэрэлдэж суусан шаргал дэалтvvд маань хурдан хvлэг, эртэй бєхчvvдээ харж, хэдхэн цагийн ємнєх хэрvvлээ мартаж орхисон нь дамжиггvй. Тэр хэрээр наадмын ємнєх шєнийн морины манаанд нам, бvлэг ямар нэгэн фракцигvй хамтдаа догдолж хоносон монгол тvшээд маань хэнтэй маргаснаа ч мартсан байгаа. Тэр ч бvv хэл бид ийм сайхан наадамтай, нэгэн дээвэр дор байж юундаа хэрэлдлээ дээ гэж сэтгэл уясган бодсон биз ээ.
Нєгєє талаар энэ жил хамгийн жижиг Говьсvмбэрээс эхлээд хамгийн том Хєвсгєл аймгийн гээд 12 аймгийн тvvхэн ой тохиож буй. Ингэхээр аймаг аймгаас сонгогдсон гишуvд маань vндэсний их баяраас залгаад аймгуудын ойн баярт очно. Зарим аймгийн ойг бvсийн хурдан морины уралдаан болгож байгаа нь ч тvшээдийн очих томоохон шалтаг болно. Жишээ нь гэхэд Дорноговь аймгийн 80 жилийн ойн баяраар зvvн бvсийн хурдан морины уралдаан болно. МАН-ын Ч.Улаан, АН-ын Я.Батсуурь, МАН-ын М.Энхболд АН-ын Г.Батхvv нар хамтдаа морь манаж, маргааш хэний морь яаж уралдах тухай ярихаас биш, шаргал ордон, нам эвсэл, Сонгуулийн хуулийн тухай юу ч ярихгvй. Хэрвээ аминчхан яриа дэлгэвэл одоо нэгэнт хугацаа нь тулчихсан болохоор Сонгуулийн хууль ярьж хэрэлдээд яахав ээ. Хуучин болоод л бид сонгогдоод байсан юм чинь хуучнаараа л явчихна биз гэнэ. Магадгvй гишvvд маань наадмаа дуусч очоод бvгдээрээ санал нэгтэй байя гэдэг дээр санал нийлж л таарна. Зуны ногоо гандтал наадсан шаргал дээлтvvд маань тєрийн ордонд хәл тавингуут л найр наадмын тухай яриа дэлгэх зуураа Сонгуулийн тухай хуулийг хуучнаар нь баталчихна.
Ордонд хәл тавьсан эхний хэдэн єдрийн дvр зурат бол тодорхой. Мэдээж нэн тэргvvнд тєрийн баяр наадамд зээрд азарга айрагдуулсан Ч.Улаанаар яриа эхэлж, Увсын Ц.Нямдорж морины яриаг алсуур нь эргvvлээд бєх рvv сэм оруулж эхний єдєр дуусна. Маргааш нь тавьж хоносон бєхийн яриа шууд шинэхэн аварга С.Мєнхбатаар vргэлжилж хоёр дахь єдєр дуусна. Харин маргаашаас нь аймаг бvсийн наадамд айрагдаж тvрvvлсэн морь бєх, сvvлдээ хєглєсєн паянгаа ярьж хэд хоног авна даа. Мэдээж, морь малгvй болон хvрээнээс єєр нутаг усгvй шахам нєхєд дурамжхан байна. Гэсэн хэдий ч Сонгуулийн тухай хууль наадмын дурсамжин дунд хуучнаараа явах гэж байгааг анзаарч чимээгvй л бухимдаж сууна. Єєрєєр Хэлбэл єєрсдийнх нь талд хууль батлагдахыг харж тэдний яриаг тэвчээртэй чагнаж суугаа нь тэр.
Морь малгvйн дээр мэдэх ч vгvй гарууд юугаа ч ярих билээ дээ. Хvмvvс монгол наадам ярьж суухад ямар нохой гахай ярилтай биш. Нєгєє талаар хvрээний тоостой гудамжнаас єєр нутаггvй нєхдvvдийг ямар ч аймаг ойдоо урихгvй. Тэгэхээр морь малтай, нутаг устай нєхєдтэй яриа нийлэхэд нэг хэсэгтээ л хэцvv байх нь мэдээж. Тиймээс л наадмын замд ганзага нийлсэн гишvvд маань баяр наадмын уухайгаар л Сонгуулийнхаа хуулийг хуучнаар нь явуулчихна. Тэгээд єєрсдєє тэр довноосоо сонгогдож, ахиад нэг ой vзэхийг бодно. Ойн баяр нь ирэх жил, тvvний дараа жил тохиож буй гишvvд ч Сонгуулийн хууль хуучнаараа батлагдвал ирэх жил сонгуультай хавсаргаж байгаад зад авахыг л бодож суух нь гарцаагvй. Тэгэхээр Сонгуулийн тухай хууль хуучнаараа батлагдах бvрэн vндэслэлтэй. Vнэндээ бол энд ямар нэгэн нам бvлгийн vзэл бодол гарахгvй. Саяхан даа, шаргал ордонд хэрэлдэж суусан шаргал дээлтvvд маань ийнхvv наадмын замд ижилдэн дасч ямар нэгэн хэрvvлгvйгээр хуулиа батлаад дараагийнхаа ажилд ханцуй шамлахаар шийдчихлээ шvv, мєн ч тоогvй хэрэг ээ.
С.Ууганбаяр
URL: