Засгийн газар татвар нэмж иргэдийнхээ халаасыг хоослохоор шийдэв үү

9797Засгийн газар энэ оны төсвийн тодотголыг өргөн барьснаас хойш УИХ-ын гишүүд “Сайн, муу” хэмээн цэц булаацалдаж байна. Гишүүдээс гадна энгийн иргэд ч энэ удаагийн төсвийн тодотголд сэтгэл дундуур бай- гаа нь нууц биш. Манайхан барагтаа бол төрийн ажилд хошуу дүрж, “Зөв буруу” гэж шүүдэггүй хүмүүс. Харин Засгийн газраас халамжийн бодлогыг хумих төсөл оруулж ирснээс болж одонтой эхчүүдээс эхлээд жагсч, цуглахаа мэдэгдээд байна. Энэ бол төрийн бодлого шийдвэр олон нийтийг бухимдуулж байгаагийн тод жишээ. Гэвч шаргал ордонд суугаа эрх баригчид юу ч сонсоогүй юм шиг аашилж байна.

Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг УИХ дахь бие даагчдын зөвлөл “Иргэдийнхээ халаасыг сэгсэрсэн маш муу төсөв боллоо” гэж дүгнэсэн. Товчхондоо, шийдлийн Зас­ гийн газар энгийн иргэдэд хатуу, том компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх ээлтэй бодлого хэрэгжүүлэх нь хэмээн УИХ­ын гишүүн Ц.Даваасүрэн хэлсэн. Харин УИХ дахь МАН­ын бүлгээс төсвийн тодотголд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг УИХ­ын гишүүн Б.Чойжилсүрэнгээр ахлуулан байгуулсан. Эндээс гарсан санал, дүгнэлтийг харгалзан МАН­ынхан нэгдсэн байр суурь илэрхийлэхээ мэдэгдсэн. Гэхдээ орон нутгаас сонгогдсон МАН­ын гишүүдийн хувьд малын хөлийн татварыг дэмжихгүй байгаа юм. Эдийн засагчдын хувьд татвараа нэмэгдүүлж хямралаас гарсан туршлага дэлхийн аль ч улсад байхгүйг онцолж, шийдлийн Засгийн газрын шийдвэрийг толгой сэгсрэн хүлээн авч байна. Эдийн засаг өнөөдрийн байдалд хүрэхэд төр, засгийн алдаатай бодлого шийдвэр маш их нөлөөлсөн. Гэтэл хэргийн эзэд, хэнгэргийн дохиурууд нь ард нь чимээгүй хоцорч эдийн засгийн хямралын ачааг одонтой эхчүүд, хүүхдүүд, малчид, нийслэлийн оршин суугч, жолооч нар нуруундаа үүрч гарах болчихоод байна. Учир нь энэ оны төсвийн тодотголд хэд хэдэн татвар шинээр авахаар заасан байгаа юм. Ингээд иргэд, аж ахуйн нэгжээс авах татварын талаархи мэдээллийг тоймлон хүргэж байна.

БУУНЫ ТАТВАРЫГ ӨМНӨХӨӨСӨӨ 10-15 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ 

Иргэдийн орон сууцыг Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлж ирсэн. Энэ нь иргэдээ дэмжсэн төрийн бодлогын нэг илрэл байв. Үүнийг орон сууцны бизнес эрхлэгчид овжиноор ашиглаж, өөрийнхөө нэр дээр гурваас дээш орон сууц худалдаж аваад бусдад түрээслүүлэх, бизнесийн зорилгоор ашиглах нь ихэсчээ. Тиймээс Засгийн газраас хоёроос дээш орон сууцтай иргэнээс Үл хөдлөх хөрөнгийн албан татвар авах саналыг Засгийн газраас оруулж ирлээ. Тухайн иргэн өөрийнхөө нэр дээр амины хоёр орон сууцтай байж болно. Харин гурав дахь байрнаасаа эхлээд татвар төлж эхэлнэ гэсэн үг. Одоогоор чухам хэдэн төгрөгийн татвар авах нь тодорхойгүй байгаа юм. Түүнээс гадна бууны татварыг нэмэгдүүлж байгаа. Манай Улсын 1993 онд гаргасан Бууны албан татварын тухай хууль өнөөгийн нийгэмд зохицохгүй байна гэж эрх баригчид үзжээ. Ингэхдээ галт зэвсэг нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах хор хөнөөлтэй учраас иргэн хүний хариуцлагыг өндөржүүлэх үүднээс татварыг нэмэгдүүлж байгааг албаныхан тайлбарлаж байгаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар жилд буунаас 4000­6000 мянган төгрөг авдаг ажээ. Тэгвэл Засгийн газраас үрлэн сумтай буунаас жилд 50, 6.4 мм хүртэлх калибрийн бүх төрлийн буунаас 50, 6.5 ба түүнээс дээш мм­ийн калибрийн буунд 100 мянган төгрөгийн татвар ноогдуулах санал гаргажээ. Үүгээр бол бууны татварыг өмнөхөөсөө 10­15 дахин нэмэгдүүлж байгаа юм. Бууны татварыг гэнэт ийм огцом нэмэгдүүлж байгаагаа иргэдээ хариуцлагатай байлгах гэсэн юм хэмээн тайлбарлаж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна

МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАРААС ЖИЛД 64 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг арванхоёрдугаар сарын 19­ний өдөр УИХ­ын чуулганы хуралдаанд малчдад хандсан хатуухан үг хэлэв. Энэ нь төсвийн тодотголд малчдын арьс шир, ноос, мах бэлтгэлд олгодог урамшууллыг багасгаж, малчдаас малын хөлийн татвар авах бодлогын эхлэл байсан бололтой. Ерөнхий сайд тухайн үед “Малаа махны чиглэлээр бэлддэг бусад орны мэргэжилтнүүд манайхны малаа, махыг нь хатууртал нь хариулаад, хадгалаад байдаг занг ойлгодоггүй. Бид үл хөдлөх хөрөнгөөсөө татвар авдаг хэрнээ малаасаа хэзээ ч татвар авдаггүй. Харин ч эсрэгээрээ ноосны, ноолуурын, арьс ширний урамшуулал өгдөг” хэмээн шүүмжилж байсан юм. Засгийн газраас оруулж ирсэн энэ саналыг орон нутгаас сонгогдсон гишүүд хамгийн их эсэргүүцэж байгаа. Байгаль цаг уурын хүнд хэцүүтэй байнга нүүр тулж байдаг малчдад эдийн засаг хямарлаа гээд төр засаг төмөр нүүрээ харуулж болохгүй хэмээж байгаа. Хамтарсан Засгийн газрын үед малчдыг, үндэсний мал аж ахуйг дэмжих зорилгоор “Монгол мал” хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Тэгвэл шийдлийн Засгийн газрын тэргүүн энэ бодлогыг орвонгоор нь эргүүлж, малчдаасаа малын хөлийн татвар авч эхлэх нь. Өмнө нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу малчин айл өрхөд малын тоо толгойтой нь уялдуулан татвар ногдуулж байжээ. Энэхүү татварыг малчдаа дэмжих зорилгоор 2009 оноос авахаа зогсоосон байна. Тэгвэл одоо нэг хонин толгойд ногдох албан татварыг жилд 0­1000 төгрөг байхаар тооцож, эндээс авсан орлогыг тухайн аймаг, нийслэлийн ИТХ­д шилжүүлэх юм. Үндэсний статистикийн газраас хийсэн тооллогоор 2013 оны байдлаар манай Улс нийт 45 сая мал тоолуулжээ. Үүнийг нь хонин толгойд шилжүүлж үзвэл 86.8 сая хонин толгой, үүнээс малын хорогдлыг хасахаар 64.2 сая хонин толгой болж байгааг албаныхан мэдээлж буй. Жилд нэг хонин толгойд ногдох татварыг 100 төгрөг байна гэвэл 6.4 тэрбумын орлого орон нутагт төвлөрөх боломжтой ажээ. Хүнс, хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаагийн хувьд малчдаас татвар авах асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Салбар хариуцсан сайдын хувьд малын хөлийн татвараас орон нутагт цуглуулсан мөнгөөр начны найр, сумын ойн баяр тэмдэглэх зэрэг үр ашиггүй зүйлд үрэн таран хийхвий гэж сэтгэл зовниж буйгаа дуулгасан юм. Малчдаас татвар авлаа гэхэд юунд зарцуулахыг нь нарийн хуульчилж, хяналт тавих шаардлагатайг хэлэх гишүүн ч цөөнгүй байна.

АВТОМАШИНЫ ЦИЛИНДРИЙН ХЭМЖЭЭ ИХ БАЙХ ТУСАМ ӨНДӨР ТАТВАР ТӨЛНӨ 

Засгийн газраас мотоцикль, сууд­ лын болон ачааны автомашины цилиндрийн хэмжээг харгалзан татвар нэмэгдүүлэх саналыг оруулж ирлээ. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийг 1992 онд гаргаж, үүнд зааснаар татвар авдаг байжээ. Суудлын болон ачааны машины цилиндрийн хэмжээ их байх тусмаа нүүрс хүчлийн хий ихээр ялгаруулдаг байна. Тиймээс цилиндрийн хэмжээ их байх тусам ахиу татвар авах зохицуулалт хийжээ. Улаанбаатар болон Орхон, Дархан­ Уул аймгийн төвийн сумдын суудлын автомашинд ногдуулах татварын хэм­ жээ, хугацааг тухайн аймаг, нийслэлийн ИТХ шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Хэрвээ ингэж татвар авбал жирийн иргэдийн хамгийн их унадаг “Prius” автомашинаас 108 мянган төгрөг авахаар болж байгаа нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргээд байна. Суудлын болон ачааны автомашинд ямар татвар ногдуулж байгааг доор хүснэгтээр харуулав.


URL:

Сэтгэгдэл бичих