2015 онд хийх ажлаа төлөвлөөрэй

medeend

Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон юм. 2015 онд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр сарыг “Гарааны сар” болгон зарлаж оны ажлын төлөвлөгөө, удирдамж, хөтөлбөр боловсруулах, олон нийт болон залууст таниулан сурталчлах, сар болгоны удирдамж, хөтөлбөр, төсвөө боловсруулж, чиглэл өгөх, төвлөрсөн үйл ажиллагааны удирдамжийг шинэчлэн боловсруулж, чиглэл өгөх, салбар нэгж болон зөвлөл, дэргэдэх байгууллагууд,  хамтран ажиллах яам, олон улсын байгууллагууд болон бизнесийн  байгууллагуудад ажлын төлөвлөгөөгөө танилцуулах, хамтран ажиллах санал солилцох,  ерөнхий зөвлөлийн хурал зохион байгуулж, төлөвлөгөөгөө танилцуулж, хэлэлцэх, ажлын чиглэл өгөх зорилттойгоор ажиллах юм байна. Үүний адилаар манай залуучууд ч бас нэгдүгээр сар “Гарааны сар”-даа 2015 онд хийх ажлаа төлөвлөж, оны төгсгөлд хийсэн ажлаа дүгнэж, өөрийн хийсэн бүтээснээр бахархан дараа жилийг илүү эрч хүчтэйгээр угтаарай.

medeend honi jil last


URL:

Сэтгэгдэл бичих