“Хүүхдийн мөнгийг хасвал Ерөнхий сайдыг огцруулахыг шаардана”
УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Ингэхдээ төсвийг 905 тэрбум төгрөгөөр танаж, өрийн таазыг 70 хувьд хүргэнэ гэж байгаа.
Зардлыг бууруулах хүрээнд хүрээнд оюутны 70 мянга, хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгох, одонтой эхчүүдийн мөнгийг хасах, Төрийн албан хаагчдыг цомхтгох, малчдаас малын хөлийн татвар авахаар болж байгаа. Үүнийг УИХ-ын зарим гишүүд төдийгүй иргэд олон нийт эсэргүүцэж байгаа юм.
Тухайлбал, малчдаас татвар авахыг тулд өөрсдөөс нь нэн тэргүүнд асуух шаардлагатай гэж цөөнгүй гишүүд хэлж байгаа. Мөн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгийг хасах нь эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийнхээ халаас руу өнгийж байна гэх шүүмжлэл ч гарч байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаар байр сууриа товч илэрхийллээ. Тэрбээр “”Иргэдэд олгодог халамжийн хэдэн төгрөгийг Засгийн газар хасах юм бол Бие даагчдын зөвлөл Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барихаас өөр аргагүй юм байна гэдгийг би орон нутгийн иргэдтэй уулзаад ойлголоо. Тэнд амьдрал хүнд байна. Жирийн иргэдийнхээ халаасруу гараа дүрэхээ болих хэрэгтэй. Нэгдүгээр зэргийн одонтой эхчүүд нэг жилд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд жилдээ 100 мянган төгрөг авдаг. Энэ мөнгө Ч.Сайханбилэгийн халааснаас гараагүй. Энэ бол байгалийн баялагаас хувь хүртэж байна гэсэн үг. Гэтэл Ерөнхий сайд эдийн засгийн хямралаас гарахын тулд ийм арга замыг ирэлхийлж байгаа нь харамсалтай.
2015 оны төсвийг өмнө баталаад нэг ч өдөр хэрэгжээгүй байхад тодотгол нь орж ирж байна. Монгол Улсын түүхэнд ийм зүйл байгаагүй” хэмээн мэдэгдлээ.
Д.Анар
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
монголын ард түмний ихэнх нь хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа шүү сайхан балаг гуай хүүхдийн мөнгө өгөхөө боливол өлссөн ядарсан ард түмэн бид жагсана цуглана огцруулна юм юм л болно доо тэгж сайхан зөөлөн суудлаасаа салахаар чи найз баярцогтоосоо хэдэн төгрөг зээлээч цаадах чинь нилээн хэдэн юм овшор дансандаа хийсэн л байгаа ш тээ өөрөө ч гэсэн овшороо ух ямар ч байсан хүүхдийн мөнгөнөөс их байгаа гэдэгт итгэлтэй байна
хүүхдийн мөнгөө авахгүй бид амьдарч чадна гэсэн хэдэн хүн төрийн ордон хавиар байгаа тэд нараас өргөдлийг нь аваад хүүхдийн мөнгийг нь өгөхөө боль ард түмэн бол хүүхдийн мөнгөөр талхаа залгуулж байна. Ажилтай орлоготой хүн монголд байгаа юм уу төрийн албан хаагчдыг нь ажлаас халж аль намын сайд болсноосоо шалтгаалан намын чихээсний газар болсон төрийн алба завхарч замхарч байна шүү дээ жишээ нь махн-ны хэдэн нөхөд авсан газраа махн-ны гишүүн ах дүү танил талаа ажилд авч төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлж байгаа дүр зураг илхэн харуулна даа
sd