Тасарсан төсвийг татвараар нөхөх бодлого

1212Бүхэлд нь хэмнэлтийн горимд шилжүүлсэн гэх 2015 улсын төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн нь түрүүчээсээ иргэдийн эгдүүцэл, бухимдлыг төрүүлж байх шиг. Шалтгаан нь Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2015 оны төсвийн тодотголд хэд хэдэн төрлийн татварын хуулиудад өөрчлөлт оруулсантай холбоотой. Нэг ёсондоо тасарсан төсвийг татвараар нөхөх бодлогыг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Угтаа бол яам, агентлагийнхаа данхайсан бүтцийг “цомхотгож”, үргүй зардлуудаа танах нь хэмнэлтийн горимд оруулсан төсвийн гол онцлог хэмээн эрх баригчид төдийгүй эрхэм гишүүд ярьж байсан цаг саяхан. Үүгээр нийслэлийн удирдлагууд 186 хүнийг цомхотголд оруулж, энэ сарын 21-нээс өмнө ажиллаж байсан албан тушаалаас нь чөлөөлөх учиртай байв. Орон нутаг, агентлагийн удирдлагууд ч ялгаагүй нэг орлогчтой байхаар болж зөвлөхийн орон тоог халах үүргийг УИХ-аас тэдэнд өгөөд байсан юм. Гэвч нийслэлийн удирдлагуудаасаа эхлүүлээд орлогч нараа цалингүй ажиллуулах нэрийдлээр албан тушаалтай нь үлдээж, УИХ-аас гаргасан тогтоолыг зөрчив. Аймгийн удирдлагууд нь хүртэл нийслэлтэйгээ “барьцаж” эхнээсээ орлогч нараа цалингүй ажиллуулж эхэлсэн гэх.

Хуулийг хэрэгжүүлэх шатандаа ийм байхад түүнд нь хяналт тавих үүрэгтэй УИХ, Засгийн газар иргэдийнхээ халаасыг тэмтрэх гээд сууж байна. Юу гэхээр Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцны татвар, автомашины татвар, бууны татвар, малын хөлийн татварыг багтаасан байгаа юм. Ингэхдээ иргэдийн хамгийн их унах болсон “Pruis” машинаас авдаг байсан татварыг нь гурав дахин ихэсгэх заалт оруулсныг УИХ-аар хэлэлцэхийг олонхиороо дэмжив. Ингэснээр “Pruis” машинтай жолооч 36 мянган төгрөгийг татварт төлдөг байсан бол хуулийг баталснаар 108 мянган төгрөгийг төлөхөөр болж байгаа юм. Нэг хэсэг буруу талдаа хүрдтэй автомашиныг амралтын өдрөөр дугаарын хязгаарлалтад оруулах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд санаачилсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Тэгэх нь ч аргагүй. Олон жил унасан, ажил амьдралаа залгуулаад дадчихсан машинаа долоо хоногт хоёр удаа хязгаарлалтад оруулахыг хэн ч хүсэхгүй нь мэдээж. Эдийн засаг талаасаа ч халтай энэхүү шийдвэр иргэдийн дэмжлэгийг аваагүй.

Харин энэ удаад байгальд хор хөнөөл багатай, шатахууны хэмнэлттэй унаа болох “Pruis”-ыг хууль тогтоох шатандаа “нүд үзүүрлэж” татварыг нь нэмэгдүүлэхээр хэлэлцэж эхэллээ. Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүд, сайд, дарга нар унадаггүй л болохоос “Pruis” Монголын дундаж ррлоготой иргэдийн гол тээврийн хэрэгсэл хэдийнэ болчихсрн. Бүр “Pruis”-ээр таксинд явж амьжиргаагаа залгуулдаг хэсэг ч бий. Ийм атал хямралаар далимдуулж татварыг нь гурав дахин өсгөж иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлэх нь хэмнэлт гэхээсээ илүүтэй халаасыг тэмтэрч, хоолноос нь хумсалж буйгаас өөрцгүй юм. Нөгөөтэйгүүр, жил бүр төлдөг агаарын бохирдлын хураамж, жолоочийн хариуцлагын албан даатгал, автозамын гэх зэрэг олон төлбөр хураамж дээр дахин 108 мянган төгрөгийг нэмж төлөхийг иргэд тийм ч таатай хүлээж авахгүй болов уу.

Үүнээс гадна хувьдаа олон сууцтай иргэнээс татвар авах заалтыг Хөрөнгийн албан татварын тухай хуульд оруулжээ. Товчхондоо өөрийн нэр дээр хоёроос гурван орон сууцтай, түүнийгээ түрээслэж ашиг олдог иргэд татвар төлөхөөр болж байгаа юм. Ингэхдээ гурав дахь орон сууцнаас нь татвар авахаар хуульд тусгажээ. Үүнийг олон жилийн турш зохицуулалтгүй явж ирсэн үл хөдлөх хөрөнгийн татварыг хуульчлах арга хэмжээний эхлэл гэдгийг зарим нь хэлж байна. Гэвч түрээс төлж үйлчилгээ эрхлэгчдэд энэхүү хуулийн заалт хүндхэн тусах нь ойлгомжтой. Яагаад гэхээр хуулийг мердөж эхэлбэл түрээслэгчид түрээсийн үнээ нэмнэ. Татвараа төлөхийн тулд щүү дээ. Гэвч хямралтай байгаа энэ үөд түрээсээ төлөхийн зэрэгцээ амьжиргаагаа залгуулах хэмжээний орлогыг арай ядан олж байгаа үйлчилгээ эрхлэгчдэд хуулийн шинэ заалт нэмнээс болно уу гэхээс нэмэр болохгүй. Энэ мэтчилэн Хөрөнгийн албан татварын тухай хуульд хямралыг даван туулах гэхээсээ иргэдийн халаас руу өнгийсөн заалтууд л зонхилжээ.

Ер нь сүүлийн жилүүдэд төрийн дээд байгууллага, эрх барих төвшнөөс улс орны хөгжил гэхээсээ иргэд хувийн хэвшлийнхээ халаасыг тэмтэрдэг шинэ жишгийг тогтоож байх шиг. Нэг хэсэг барина, хорино, хураана, нураана гэдэг байлаа. Үр дүнд нь олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан. Харин одоо хуулийн заалтаар далайлган иргэдийнхээ халаас руу өнгийх гэж байна. Мэдээж тодорхой хуультай түүнийгээ хэрэгжүүлэх нь зүйн хэрэг байх. Гэхдээ хэдхэн хүний алдаатай бодлогын үр дүнд үүссэн нөхцөл байдлыг иргэдийнхээ халааснаас гаргуулж болохгүй. Тэр тусмаа хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэмд татвар өөрчлөлт нэрийдлээр иргэддээ ачаа үүрүүлж бүр ч болохгүй. Хуулийн заалтаар халхавчилсан болохоос энэ бол боловсон хулгай. Санаж байгаа бол нийслэлийн удирдлагууд хотын төвийг төлбөртэй болгох нь замын түгжрэлийг шийдвэрлэх нэг арга хэмээн төсөл боловсруулж байв. Бүр энэхүү “сайн” аргаа хэрэгжүүлэх болсон шалтгаанаа нийслэлийн замын хөдөлгөөн оролцож байгаа нийт автомашины 30-40 хувь нь зорилгогүй хий сэлгүүцдэгтэй холбон тайлбарлажбайлаа. Тухайн төслийг НИТХ-аар хэлэлцээд дэмжээгүй. Гэсэн ч нийтийн болон олонхийг дэмжлэгийг хүлээгээгүй энэхүү санаачилгаа хотын удирдлагууд дахин зүтгүүлэхээр төлөвлөж байгаа бололтой. Хэрэв энэ удаа тэд санасандаа хүрвэл жолооч нар Баруун дервөн зам-Бөхийн өргөө, Чингис аочид буудал-Гэсэр сүм гэсэн хэсгэзр эамын хөдөлгөөнд оролцсоныхоо төлөө сар бур 50 мянган төгрргийг төлөх юм. Тэгэхээр та “Pruis” загварын машин унадаг бол хотын төвөөр зорчдог бол их хэмжээний татвар төлөх болох нь. Уг нь дэлхийн бусад улс оронд моторын хүчин чадал, түлшний хэрэглээ өндөртэй тансаг зэрэглэлийн авто машинд илүү татвар ногдуулдаг.

Учир нь шатахуун “иддэг”, утаа гаргадаг машин нь агаарын бохирдол үүсгэх нэг хүчин зүйл болж байгаа учраас хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Мөн хүн амынхаа цалингын хэмжээ, хэрэглээнээс нь хамаарч татварынхаа босгыг тогтоодог. Өөрөөр хэлбэл, тансагхэрэглээтэй нь өндөр, дундаж нь тодорхой хэмжээний татварыг төлдөг. Хачирхалтай нь, цөөхөн хүн амтай Монголд хэрэгжүүлж байгаа хуулийн заалт нь дундаж болон түүнээс доош орлоготой хүмүүстээ л ачаа болж байна. Эдгээр яригдаж байгаа татварууд бүгд дундаж болон дундаас доогуур орлоготой иргэдэд л ачаа дарамт болохоор байна. Харин жийп унадаг дарга, боломжийн амьдралтай хүмүүст нөлөөлөхгүй.

Нэгэнтээ ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нэг ам мөтр нь 5000 ам.доллараас дээш үнэтэй болон ам мөтр нь нэг сая төгрөгийн үнэтэй байр худалдан авахдаа ижил хэмжээний татвар төлж болохгүй. 1.3 сая төгрөгөөс дээш үнэтэй орон сууцыг тансаг хэрэглээнд тооцож татварыг хэмжээг нэмэх хэрэгтэй гэж ярьж байсан удаатай. Гэвч энэ асуудалд тэгсхийгээд замхарсан. Тэгээд ч гаднын томоохон брэндийн дэлгүүрүүд шил шилээ даран салбараа нээж, сүүлийн үөийн тансаг автомашинаар гудамж “дүүрч” байгааг харахад тансаг хэрэглээнд татвар ногдуулах цаг болсон гэдэгтэй олон хүн санал нэгдэх болов уу. Хамгийн гол нь, дундаж болон түүнээс доош иргэддээ ачаа үүрүүлэхгүйгээр шүү дээ.

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих