Сорви арилгах үр дүнтэй арга…
Хүний биеийн бүх л хэсэгт тодорхой хэмжээгээр янз бүрийн зүйлс гарж бас арилж байдаг. Гэхдээ хүний нүүр гэдэг бол гоо сайхны хамгийн гол хэсгүүдийн нэг учир батга, сэвх толбо гарах үед бидэнд нэг асуудал нэмэгддэг. Үүнийг яаж сорив үлдээхгүйгээр ор мөргүй арилгах вэ? Хамгийн гол нь ямар ч химийн бодис, их зардал цаг зав орохгүй ба байгалийн гаралтай хүнс ногоогоор гэрийн нөхцөлд арчилж болно гэдгээрээ онцлогтой юм.
1. Нимбэг
Дан нимбэгээр цэвэрлэх юм бол арьс түлэгдэж, шархалж хорсох магадлалтай учираас нимбэгээ шахаж шүүсийг нь гаргаж авсаны дараа, нимбэгний шүүстэйгээ яг адил хэмжээний буцалсан бүлээн устай хольт найруулаад, будагаа арилгаж нүүрээ цэвэрлэснийхээ дараа хөвөнд шингээж толбо гарсан хэсэгт зөөлөн арьчина. Орой бүр унтахын өмнө нимбэгний шингэн шүүсээр толбоо арьчаад байвал та үр дүнг удахгүй харах болно.
2. Сонгино
Сонгино хэдий биднийг байнга уйлуулдаг ч гэсэн энэ удаад бидэнд тус болж баярлуулахнээ. Сонгино нь дотроо C Vitamin агуулдаг учираас арьсанд маш сайнаар нөлөөлдөг гэнэ. Сонгиноо маш нимгэн хирчээд зөвхөн толботой хэсэг дээрээ тавиад дээд тал нь 20-н минут тавиарай, үүний дараа нүүрээ буцалсан бүлээн усаар зөөлөн шавшиж угаагаарай.
3. Тараг
Хөдөөнөөс ирсэн шинэхэн тараг ч амт шим сайтай бөгөөд нүүр болон биений арьсанд маш сайн, олон Vitamin агуулдаг. Шинэхэн таргаа юутай ч холилгүй нүүрэндээ маск болгож тавьж болно. Эсвэл сонгинотойгоо хутган тавьж болно. Аль аль нь сайн үр дүн үзүүлэх болно.
4. Улаан лооль
Маш сайн нөлөөтэй бөгөөд улаан лоолийн шүүсийг сорви бүхий газартаа түрхвэл таны арьсан дээрх сорвийг маш хурдан анагааж чадна.
5. Өргөст хэмх
Өргөст хэмний хандыг сорви мөн шарх сорвин дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт 2-3 удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.
6. Мөнгөн эдлэл
Цэвэр мөнгөн эдлэлээр сайн үрж, арчиж байвал сорвийг бүдэгрүүлэх, үл мэдэг болгож өгдөг. Арьс гэмтэсний дараа сорви болж ирэхэд нь энэ аргыг хэрэглэдэг. Харин, хэрэв арьс нойтон байх үед арчвал сорвийг улам гүнзгийрүүлдэг.
7. Бананa жимс
Сорвийг арилгахад сайн нөлөөтэй. Бананыг нухаад сорвин дээрээ түрхээрэй. Мөн л 5-10 минут байлгасны эцэст угаана.
URL: