Anonymous хакерын бүлэглэл алан хядагчидтай ”дайн” зарлав

817c1d2bf14d98b1originalФранц улсын шог хошин нийтлэлийн Шарли Хебдо сэтгүүлийн 12 сэтгүүлчийг алан хядагчид буудан хороосонтой холбогдуулан Anonymous хэмээх хакеруудын бүлэг алан хядагчидтай кибер дайн зарлалаа. Тэд өөрсдийгөө ардчилагчид гэж нэрлэдэг бөгөөд өмнө нь засгийн газар болон шашин, томоохон компаниудын вэб сайтуудад халдаж байсан юм. Тэд алан хядагчидтай тэмцэхээ илэрхийлж, дайн зарлаж буйгаа хэлэн видео бичлэг хийжээ. Anonymous хакерын бүлэглэл алан хядагчдын цахим хаяг болон аккаунтыг нь утгах болохоо албан ёсоор мэдэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих