Илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ

gishuudУИХ-ын гишүүдэд хариуцлагын тухай лекцийг Монгол Улсын Ерөнхийлөгч ачигдар нилээдгүй сайн тайлбарлаж ярьж өглөө гэж хүмүүс ойлгосон ч тэд үнэндээ нэг чихээрээ оруулаад нөгө чихээрээ гаргасан гэдгийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган эхлэх цагт харууллаа.

Хурал өглөө 9:00 цагт эхлэх байсан хуралдаан гишүүдийн ирц бүрдэлтээс үүдэн цаг хагасын дараа эхэлж байгаа нь өнөө илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсрэнэ гэдэг үлгэрийг дахин харуулаад авлаа.

Энэ мэтээ ажил өрнөж байгаа улс төрчид 2015 онд багтааж Монголын эдийн засгийн сайжруулан гэдэгт итгэх итгэл нэг л төрөхгүй байгааг зарим нэгэн жиг жуг хийж байгаа нь оргүй л юм. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор улстөрчид хэн нэгнээсээ хариуцлага тооцох гэж улайрч өөр хоорондоо тэмцэж байгаа монгол улсад ашиггүй л болов уу.

Үнэндээ хэрээ хэрээнийхээ харыг гайхсан энэ улстөр хэзээ хөгжиж монголын ирээдүй гэрэлтэх юм бол доо.

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих