Стамбул хотол амиа золиослогч халдлага үйлдэв

44Туркийн Стамбул хотын цагдаагийн газарт амиа золиослогч эмэгтэй тэсрэх төхөөрөмж дэлбэлснээр нэг цагдаа амь эрсдэж, нэг цагдаа шархаджээ. Жуулчид олноороо очдог газруудын нэг Султан Ахмет дүүргийн ойролцоо өчигдөр үдээс хойш энэ халдлага болсон аж. Энэ нь тус хотод нэт долоо хоногийн дотор болсон хоёр дахь халдлага юм. Өнгөрсөн долоо хоногт болсон халдлагыг үйлдсэнээ зүүний төвч үзэлт хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэл хүлээсэн юм.

Тухайн үед цагдаагийн албан хаагчид руу гар гранат шидсэн этгээдийг, Туркийн цагдаа нар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт баривчилжээ. Харин энэ удаагийн халдлагыг хэн үйлдсэн нь тодорхой бус байгаа ч дээрх бүлэглэлийг үйлдсэн байж магадгүй гэж цагдаа нар сэжиглэж байгаа юм. Цагдаагийнхан халдлага болсон бүсийг хааж, аюулгүй байдлыг чангатгажээ.

 

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих