“Зүрх зүрхнийхээ төлөө” аянд нэгдэж Ч.Бат-Оргилд тусламжийн гараа сунгацгаая

10897030_898310423554556_7920507063937325448_n

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн оны наймдугаар сард 38 настай Бат-Оргил гэх залуу том оврын ачааны машинаас ачаа зөөж байгаад нэг тонн орчим цементэд даруулж хүнд бэртсэн харамсалтай хэрэг гарсан.

Тэрбээр нуруу, нугасны хүнд гэмтэл авч, өдрөөс өдөрт биеийн байдал нь муудсаар өнөөдөр амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа талаар манай Undesten.mn сайт цуврал ярилцлага, нийтлэл бичиж уншигчдад хүргэсэн. Уг мэдээлэл цацагдсанаас хойш маш олон хүн манай сайтад хандаж түүнд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс сайхан сэтгэлт монголчуудынхаа хүсэлтийн дагуу “Зүрх зүрхнийхээ төлөө” аяныг эхлүүлээд байна.

10898101_898310406887891_1483086820310583777_n

Залуугийн бие өдрөөс өдөрт дордож, яс арьс болтлоо турж эцэн бөгсөн бие нь ямар ч мэдээгүй болоод байгаа юм. Түүнчлэн эмчилгээ, арчилгаа дутагдсаны улмаас хөл, гар, өгзөг, нуруу гээд биеийнх нь ихэнх хэсэгт том хэмжээтэй цооролт өгч, идээлээд хавдчихсан байдалтай байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хүнд хагалгаанд орж, нуруундаа 16 оёдол тавиулсан тэрбээр өндийх ч тэнхэлгүй өвчиндөө шаналан өдөр хоногийг өнгөрүүлж, үхлээ хүлээн хэвтэж байна.

10927978_898305700221695_640670131_n

10891454_898310440221221_3652127529524434438_n

Тиймээс сайхан сэтгэлт монголчуудаа хөгшин аав, ээж хоёртойгоо амьдардаг Ч.Бат-Оргил гэх залууд жаахан ч гэсэн сэтгэлийн дэм хайрлаж, аюулт өвчнөөс нь аварч, тусламжийн гараа сунгацгаая. Бидэнтэй холбогдох утас: 88025092, 95506045

Хандивын данс: Голомт банк 3615100408          Ч.Бат-Оргил

undesten.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 8 January 2015

ter

Сэтгэгдэл бичих