Гав гинжээ хандивлая, Ерөнхий сайдаа
Та нар эхлээд хур хөрөнгөө хандивлаж, нэн ядуу амьдарч үлгэрлэ!
Шийдлийн ЗГ хэрхэн ажиллах вэ? Энэ талаар ноён ЕС Ч.Сайханбилэг тодорхой ойлголт өглөө.
Тэрбээр 25 жилд манай улс бусад улсуудын хоёр гурван зуун жилд гаргасан алдаа оноог гаргаж монтажилж явна гэлээ. 200-300 жилийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, сайн сайхныг нь дээрх он жилүүдэд Монголд цогцлоогоогүй юм. Өнгөрсөн 25 жилд манайд ийм оноо байсан шүү гээд хэлчихмээр зүйл олоход даанч бэрхтэй. Их өрийг тэглүүлсэн л зөв зүйтэй юм уу даа. Өөр юусан билээ? Эсвэл Шийдлийн ЗГ (ШЗГ)-ынхан алдааг оноо гэж боддог янзтай.
Жилд 2 сая шоо метр ойн мод хулгайд алдаж байна гэв. Зөвхөн мод ч биш, бүхий далай их баялгаа хулгайд алдаж байгаа л даа. Харин яаж зогсоох талаар төлөвлөсөн зүйл алга.
“Худалдаа, барилгын салбар 10 хувиар буурна. Америк долларын ханш 1900 төгрөг болов. Гадаад валютын нөөц эрс хорогдов. 2008 оныхтой адил төлбөрийн тэнцлийн хямрал үүссэн агаад, энэ нь цаашдаа эдийн засгийн хямрал болох аюултай. Том төслийн хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнийн өсөлтийн орлогыг бэлнээр тарааж байсан, дутууг арилжааны зээлээр нөхөж байсан нь нэг гараа тайрсантай адил юм болсон” гэж ЕС айлдлаа.
Өөрөөр хэлбэл өмнөх ЗГ л буруутай юм байх. Тэгвэл өөрөө өмнөх ЗГ-ын хоёр дахь гол албан тушаалд байгаагүй гэж үү. Эдийн засгийн хямрал аль хэдийнэ эхэлснийг энэ хүн яагаад мэдэхгүй байна вэ? Ер нь ч, БНМАУ-ын үед “капитализмын ерөнхий хямрал” гээч, нийгмийн бүх салбарыг хамарсан, байнгын, мөнхийн хямрал байдаг гэж ухуулдаг байсан, түүн шиг л 25 жил МУ маань байнга хямарч, МУ гэсэндээ тохирсон МУУ улс байж ирлээ дээ.
Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт 4,6 тэрбумаас 0,6 тэрбум болж, 7,5 дахин буурсан гэв. Яг л Шинэчлэлийн ЗГ-ын үе. Яагаад ингээд буурчихав аа. Шалтгааныг нь хэлсэнгүй. Хэлбэл “иргэний хөдөлгөөд хөрөнгө оруулагчдыг хөөж явуулсан” гэх, дарангуй дэглэмийн суртал ухуулгыг давтан улиглах байсан биз. Ноён ЕС харин энэ удаад хөрөнгө оруулалт буурснаас болж, төлбөр тэнцлийн хямрал гарлаа л гэв.
Иргэний хөдөлгөөд гол замуудыг мянга мянган жагсагчдаар, төв талбайг гэр, майхан, морьтноор дүүргэж байхад хөрөнгө оруулалт буураагүй юм. Сүүлийн жилүүдэд клептократууд иргэний хөдөлгөөдийг нэлээд дарж орхисон болохоор хүчтэй, идэвхтэй биш байгаа, тэгээд ч иргэний хөдөлгөөд хөрөнгө оруулалтын эсрэг тэмцээгүй, байгаль орчны бохирдлын эсрэг зогссон.
Харин фео-мао дарлагчид маань л хөрөнгө оруулалтыг үгүй хийсэн. 1-рт, хахуулиар хамаг байгалийн баялгийг харийн неоколоничлогчдод өгч дуусгасан, 2-рт, бүх шатны ТАХ-авилгачид, хүнд сурталтнууд чөдөр тушаа, хүлэг, гав дөнгө болж ирсэн, 3-рт, төр-хувь дамнасан луйварчин, хулгайч, хуйвалдагчид цөөвөр чонын сүрэг шиг дайрдаг, 4-рт, үндсэндээ харьд нэгдчихээд байгаа дарга давхаргынхан гадны эзэн орныхоо л эрх ашгийг улаан хамгаалагч-хунвэйбинууд шиг улайран дээдэлж, бусдыг хохироодог… гэх зэргээр бүх шалтгаан төртэй л холбоотой. Үүнийг ЕС ч зарим хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна билээ.
“Монгол улс хөрөнгө оруулагчийг ямар ч тайлбаргүйгээр хорьдог гэсэн имижтэй болчихоод байна” гэсэн. Тэр үнэн Монгол гадаадаас хөрөнгө оруулсан хоёр дахь хүн болох Л.Үнэнбаатарыг хулгайлан хил давуулах гэсэн. Түүнийг иргэний хөдөлгөөд өмгөөлөн хамгаалсан. Германы хөрөнгө оруулагчийг тагнуулын ажилтан дарамталж, мөнгө авдаг байсан, сүүлдээ сураггүй алга болгосон. Гэтэл энэ ажилтныг ардын баатар болгоно, кино хийж мөнхөлнө гэж ТАХ-ид шугуиж, бараг хөдөлгөөн байгуулав.
Ноён Ч.Сайханбилэг УИХ-ын нэгдсэн чуулган дээрх илтгэлээ Монгол улс орших уу, эс орших уу гэдэг дээрээ ирээд байна гэсэн ёозгүй үгээр эхлүүлсэн. Цаашдаа “Бид дефолт буюу улс орноо дампуурсан хэмээн зарлах шаардлага гарахыг үгүйсгэхгүй” гэж мэдэгдсэн. Саявтар нэг УИХ-ын гишүүн “Биднийг харсаар байтал Монгол улс үхэж байна шүү дээ” гэж чуулган дээрээ хэлж байсан. Бодит байдал л юм даа.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу?
URL: