Сэжиг бүхий этгээдээс болгоомжлохыг анхааруулав

e8775fa588362710originalНийслэлийн Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн дүрэмт хувцастай ч албан ёсны бичиг баримтгүй этгээд автомашинуудыг зогсоон шалгаж байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад Чингэлтэй дүүргийн IX хороонд оршин суух 33 настай Г гэгч албаны дүрэмт хувцас, дохиур мод ашиглан хууль бус үйлдэл хийж байсныг илрүүлсэн байна.

Тиймээс цагдаагийн дүрэмт хувцастай этгээд бэлэн мөнгөөр торгууль төлөх эсвэл мөнгө өгвөл явуулна гэх мэтчилэн хууль бус шаардлага тавих зэрэг тохиолдолд цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаа, харилцааны соёл, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авдаг 126 дугаарын тусгай утсанд мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих