Төрийн албан хаагч хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байна
ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар /ЗБГХТГ/-ынхан өнгөрөгч оны сүүлчээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр хэсэг хүнийг Говьсүмбэр аймагт саатуулан шалгаж байсан. Эдгээр хүмүүсийн дунд төрийн албан хаагч байна гэсэн мэдээллийн дагуу ЗБГХТГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхнээс тодрууллаа.
“Энэ хэрэгт холбогдуулан Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын эрх бүхий албан тушаал хашдаг төрийн албан хаагч Б гэх залууг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ түүний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Уг хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авч байгаа” гэж ЗБГХТГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн байцаагч хэллээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: