“AirAsia”-гийн онгоцны 3 зорчигчийн цогцсыг нэмж олжээ

527-1420424624e311b5e7082adb78fc478d339dbed409_LЖАКАРТА. /Prensa Latina/. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд алга болсон зорчигч тээврийн нисэх онгоцны гурван зорчигчийн цогцсыг аврах багийнхан эрлийн ажиллагааны үеэр нэмж олсноор олдсон цогцсуудын тоо 34 боллоо.

Иргэний агаарын тээврийн “AirAsia” компанийн 155 зорчигч, багийн долоо гишүүн буюу нийт 162 хүнтэй “Airbus 320-200” нисэх онгоц Индонезийн Сурабая хотоос Сингапурын чиглэлд явж байхдаа холбоо тасарсан юм.

Индонезийн цаг уурын агентлагийн мэдэгдсэнээр, цаг агаарын тааламжгүй байдлын улмаас уг онгоц Ява тэнгист осолдсон бололтой.  Энэ нисэх онгоцны хөдөлгүүр хөлдсөн байж болзошгүй гэж тус агентлаг үзэж байгаа аж.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ агентлаг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих