Грек залуутай амьдарч хоёр ихэр охинтой болсон Э.Минжинсор гадаад хүнтэй суухгүй байхыг зөвлөв

minjinsor

Америк орныг зорьсон дуучин  Э.Минжинсор нэгэн үе Монголын охидын хамтлагийн нүүр царай болж явсан “Spike” хамтлагийн дуучин байсан билээ.  Хамтлаг тарсны дараа ганцаараа дуулж, цомог хүртэл гаргаж явсан тэрбээр АНУ-д ажиллаж амьдрахаар одсон.  Ингэж явахдаа Грек залуутай хамт амьдарч, хоёр ихэр охинтой болсон дуучин бүсгүй уран бүтээлдээ бүрмөсөн цэг тавьжээ.

Дуучин бүсгүй маань нөхөртэйгээ таарч тохирохгүйн улмаас харилцаагаа дуусгавар болгосон гэдгээ олон нийтээс нуусангүй.

Тэрээр “Монголчууд гадаадын хүнтэй суусан хүмүүст их таагүй ханддаг. Гэхдээ бид санаатай ийм амьдрал сонгооүй юм шүү. Миний хувьд сонголтоо хийгээд л явсан. Гэхдээ охидууддаа хандаж хэлэхэд гадны хүнтэй битгий суугаарай. Бид хэзээд эх орноо л гэдэг юм шүү. Хэн ч гэсэн нутгаа л гэдэг. Би эх орон руугаа явна гэхэд манай хүн нутагтаа амьдарна гэдэг. Энэ мэт зөрчилөөс болж би эх орондоо ирсэн. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй” хэмээн зөвлөсөн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: эрлийзүүд Огноо: 6 January 2015

Эх орон маань эрлийз хүүхдээр дүүрлээшүү

Сэтгэгдэл бичих