Тасарсан хураатай Якуза нарт хуруу хийж өгөх үйлчилгээ
Японы якуза нарын дунд хуруугаа таслуулах нь маш их байдаг байна. Тиймээс гэмт хэргийг бүлэглэлд байсан хүмүүс эргээд хэвийн амьдралдаа орсон ч таслуулсан хуруунаасаа болж, үргэлж гэмт хэрэгтэн гэж дуудуулах болдог байна.Тиймээс хиймэл эд эрхтэн хийдэг техникч Юкако Фүшима гэгч хүн эдгээр экс якуза нарт зориулан хуруу хийж эхэлжээ.
Маш нарийн хэмжилтүүдийг хийн, тухайн хүний бусад хуруунуудтай зохицуулж, арьсны өнгөтэй нь ялгарахын аргагүй адилхан хийдэг учраас түүний хийсэн хуруунууд хиймэл хуруу гэж анзаарагддаггүй байна.Өнгөрсөн жил л гэхэд 150 гаруй хүнд хиймэл хуруу хийж өгч энгийн амьдралдаа сэтгэл тайван амьдрах боломжийг бүрдүүлж өгснөөр цагдаагийн газраас шагнал хүртсэн байна.
Уг шагнал нь гэмт хэргийн ертөнцөөс гарахыг хүссэн хүмүүст тусалж, итгэл найдвар өгсөн сайг үйлстнүүдэд олгодог шагнал юм.
URL: