Толинд байнга харвал арьс амархан хөгширдөг

20141120-003

Тольгүйгээр гоо сайхныг төсөөлөх аргагүй. Толинд харж байж л охид, бүсгүйчүүд үс зүсээ янзалж, торддог шүү дээ. Гэхдээ толь нь өөртөө тодорхой сөрөг энерги агуулж байдаг гэнэ. Ялангуяа энэ нь толины өмнө удаан эргэлддэг, тольдох дуртай хүмүүст ихээхэн хамааралтай гэнэ.
Нью-Йоркийн их сургуулийн хэсэг эрдэмтэд хэт мэдрэг соронзон долгионы детекторын тусламжтайгаар 15 жилийн турш толь хүнд үзүүлэх нөлөөг судалжээ. Ингээд толины өмнө олон цаг нөхцөөдөг, толь руу удаан гэгч нь ширтдэг хүмүүст ядрах, ой санамж муудах шинж тэмдэг илэрдгийг тогтоожээ. Тодруулбал толь яг л вампир шиг хүний энергийг сордог аж.

Толь таны энергийг булаахад ердөө гурван минут хангалттай. Өөрөөр хэлбэл та гуравхан минут тасралтгүй толь руу ширтвэл энергиэ алдаж байна аа гэсэн үг. Толь энергийг тань сорохдоо гоо үзэмжийг чинь ч давхар сорж байдаг. Толь руу удаан харах, толины өмнө байнга эргэлдэх тусам таны арьс үрчийж, хөгширнө. Хөгшрөлтийг түргэсгэж буй энэхүү үр нөлөөг орчин үеийн био эрчим хүчний байр сууринаас тайлбарлаж болно. Тиймээс толинд харах болгондоо эрч хүчээ алдаж, нүүрэндээ үрчлээ нэмэгдүүлэхгүйн тулд толины ийм сөрөг үйлчлэлийг саармагжуулах “хамгаалалтын бүрхүүл”-ийг хийх нь оновчтой гэнэ. Их тольдох нь биднийг хөгшрүүлдэг бол толиор дамжуулж залуужуулж болно гэсэн шуугиант мэдэгдлийг Правдивцев хийсэн юм. Мөнгөн усны металл бүхий толины тунгалаг гадаргууг жирийн шилээр биш жишээлбэл, болроор бүрж болно. Өдөр бүхэн ийм толины өмнө хагас цаг суухад л үрчлээ алга болох ид шидтэй гэнэ.

Унтаж байхдаа толь руу биеэ харуулах хэрэггүй. Хэрвээ энэ зөвлөгөөг хүлээж авахгүй бол эрч хүчээ алдаж байна гэсэн үг шүү. Гэрт чинь эмээ, өвөө, эрт дээр үеэс үе дамжиж ирсэн толь байдаг бол гаргаж хая. Гэхдээ заавал хагалаарай. Учир нь толь өмнөх эзнийхээ энергийг шингээсэн байдаг. Тийм толины дэргэд унтвал янз бүрийн зүүд зүүдлэгдээд байдаг нь үүнтэй холбоотой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих