Алтан сарнайн эзэд тодорлоо
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” наадам сайхан болж өнгөрлөө. Энэ жилийн наадам 14 дэх удаагаа зохиогдсон юм.
Нийгэмд өөрийн амжилт, ололтоороо олны хүндлэл хүлээсэн эрхмүүдийг шалгаруулдаг энэхүү цэнгүүн нь жил бүрийн шинэ оны босгон дээр болдгоороо онцлог юм.
Шалгаруулалтад олон нийтийн оролцоотойгоор соёл урлаг, бизнес, спорт, шинжлэх ухаан техник, энэрэнгүй үйлс, хүмүүнлэг, нийгэм улс төрийн онцлох хүн гэсэн номинацид санал авчээ.
- Шинжлэх ухааны салбарын онц онцлох хүн үндэсний тоглоомын зохион бүтээгч З. Түмэн-Өлзий
- Соёл урлагийн салбарын оны онцлох хүнээр Н.Жигжиддорж
- -Спортын салбарын оны онцлох хүн -С.Цэрэнчимэд
- -Энэрэнгүй үйлс, хүмүүнлэгийн оны онцлох хүн Ажиа Гэгээн
- Нийгэм улстөрийн салбарын оны онцлох хүнээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, яруу найрагч Ж. Мөнхбат шалгарлаа.
Мөн энэ үеэр “Нийгмийн ардчилал”-ын төлөөх цомоор Н.Хажидсүрэн, Д.Нармандах, Ц.Амарсанаа, Э.Ганхуяг, Л.Ганболд нар шагнагдлаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ман н залуу луварчид толгойгоо өндийлгөж байна дорилгоо анхааралдаа аваарай