Дуучин Жавхлан хэлсэндээ хүржээ
Дуучин С.Жавхлан 2014 оны 12 сарын 11нд Монгол бөхийн өргөөнд хийсэн “Монгол өлсөх учиргүй” хувьсгалт тэмцлийн тоглолтынхоо орлогыг нэн ядуу иргэдэд хандивлана гэж байсан. Тэгвэл дуучин маань амлалтандаа хүрчээ. Энэ тухай түүний гэргий ийнхүү онцолсон байна.
Миний хань 2014 оны 12 сарын 11нд Монгол бөхийн өргөөнд хийсэн “Монгол өлсөх учиргүй” хувьсгалт тэмцлийн тоглолтынхоо орлогоос 12 сарын 29нд Цагаан давааны хогын цэг дээр ажиллаж байгаа 200-300 иргэд, хүүхдүүдэд Монгол үнээний сүү бэлгэлжээ. Энэ буяны үйлсүүд бидний ариун цагаан хөдөлмөрийн үрээр бүтэж, чин сэтгэлээсээ тэднийг баярлуулах гэсэн хүсэл минь шингэсэн юм. Амьд байхад нь л нэгнийгээ хайрлаж, урмаар тэтгэж бид мөнх биш гэдгээ байнга санах учиртай хэмээжээ. Мэдээж шинэ оны босгон дээр олон хүнийг баярлуулсан сайхан үйл явдал болжээ.
URL: