МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар, УИХ-ын дарга З.Энхболдоос нэг тэрбум төгрөг нэхэмжилжээ

4too6d1ur4blv5oobnivfjlovm

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар өнөөдөр сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “УИХ-ын дарга чуулганы үеэр төсвийнхөн 50 хувь нь байхгүй болсон. 100 хүний ажлыг 700 хүн хийдэг. Архидалд газар авсан аймшгийн газар. Ядаж хулгайн кино гаргахыг болиулахыг таарна” хэмээх үүрэг даалгаварыг зөвлөлийн шинэ гишүүдийг томилохдоо хэлсэн.

Үүний дараагаар З.Энхболд дарга арванхоёрдугаар сарын 26-нд чуулганы үеэр залруулга хийхдээ “Миний үгийг буруу ойлгожээ. 100 хүний ажлыг 700 хүн хийдэг гэснээс биш 700 архичин байдаг гэж хэлээгүй. Архидалтын тухайд М.Наранбаатар тэргүүтэй тойрон хүрээлэгчдийг хэлсэн гэж ярьсныг та бүхэн мэдэж байгаа” гэв.

Энэ хариуцлагагүй үйлдлийнх нь төлөө З.Энхболдын шүүхэд өгч байгаа гэдгээ тэрээр хэллээ.

“Зөвхөн миний нэр хүндэд халдаж байгаа зүйл биш. МҮОНТРВ-ийн хамт олон, цаашдаа хэвлэлийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид, бүрэн утгаар нь харвал надаас бусад нь юу ч биш, хэн ч биш, надаас бусад нь архичин гэсэн хандлага харагдаж байгаа. Монголын ард түмнийг доромжилж байгаа хандлага юм. Надаас уучлал гуйх ёстой. Хамт олноос цаашлаад Монголын ард түмнээс уучлал гуйх ёстой. Олон газар ажилласан, мундаг бизнестэй хүн байх. Энэ хүнээс нэр төрөө сэргээхээр нэг тэрбум төгрөг нэхэмжилж байна. Нэг тэрбум төгрөгөөрөө телевизийн хамт олны сайн сайхны төлөө зарцуулах болно” хэмээн хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.


URL:

Нэр: БИД Огноо: 31 December 2014

ийм л илжиг ийм л мал сайдууд байна даа. Буудаад барагдах болов уу?

Нэр: иргэн Огноо: 1 January 2015

Монголын ард түмнийг доромжилж байгаа хандлага юм гэчихжээ бас өөрийнхөө эрх ашгийг хамгаалах гэж ард түмнийг татан оролцуулах гээд байгаа юмуу хаашаа юм. УИХ-н дарга хэлэхэд ингэж байгаа юм чинь жирийн иргэн, эсвэл доод ажилтан нь хэлсэн бол аягүй бол алуулах нь ээ.

Сэтгэгдэл бичих