Айразийн холбоо тасарсан онгоц далайд унасан байж болзошгүй
Индонезийн Сурабая-гаас Сингапурыг зорьсон Айрази компанийн QZ8501 зорчигч тээврийн нисэх онгоц 28-ны үүрээр Индонезийн Белитун арлын ойролцоох тэнгисийн бүсэд холбоо тасарсан байна. Онгоцонд 162 хүн байжээ. 29-нд Индонезийн Хайн аврах үндэсний төвийн албан тушаалтан, холбоо тасарсан нисэх онгоц далайн ёроолд живсэн байж болзошгүй хэмээн мэдэгдсэн байна.
Тус албан тушаалтан, хэрэв энэ магадлал үнэн байвал, Индонезийн тал холбогдох тоног төхөөрөмж бүхий бусад улс орнуудтай хамтран ажиллаж, нисэх онгоцыг татан авах болно. Индонезод энэ төрлийн бие даасан хүчин чадал байхгүй. Далайн урсгал нисэх онгоцны байршлыг өөрчилж болзошгүй гэжээ.
28-нд Америкийн Эмбри-Риддле нисэхийн их сургуулийн нисэхийн осол мөрдөн байцаах мэргэжилтэн Билл Валдок, өнөөгийн байдлаас авч үзвэл, хамгийн сэжиглэж байгаа зүйл бол цаг агаар юм. Нисэх онгоц аянга цахилгаантай аадар бороон дунд нисэх нь зохисгүй гэсэн байна. Энэ удаа нисэх онгоц холбоо тасарсан хэргийг мөрдөн байцаахад цаг агаарын байдал хамгийн гол таамаг болж байна.
Холбоо тасарсан нисэх онгоцонд Хятад улсын иргэн байхгүй гэдгийг нэгэнт тодруулсан боловч Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнь-ин 29-нд, Хятадын тал нисэх онгоц, хөлөг онгоц яаралтай илгээж, Айразийн холбоо тасарсан нисэх онгоцыг хайн аврах ажилд оролцуулах, түүнчлэн Индонезийн талын хэрэгцээ шаардлагыг үндэслэн бусад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа Индонезийн талд мэдэгдсэн гэжээ.
URL: