Бан Ги мун Солонгосын хойгийн өмнөд умард хоёр талын сайдын хэмжээний хэлэлцээ хийх санаачилгыг дэмжлээ
29-нд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги мун төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, Өмнөд Солонгос ирэх жилийн 1-р сард Солонгосын хойгийн өмнөд умард хоёр талын сайдын хэмжээний хэлэлцээ хийх санаачилга гаргасныг дэмжив.
Бан Ги мун энэхүү санаачилгыг нухацтай авч үзэн хэлэлцээнд оролцохыг умард Солонгост хүсээд, хэлэлцээнд оролцох бол итгэлцэл тогтоож, хоёр талын харилцааг сайжруулах цорын ганц арга зам мөн гэдэгт эргэлзэхгүй байна гэж онцлов.
Өмнөд Солонгосын Нэгдлийн Яамны сайд Рио Кил Же мөн өдрийн хэвлэлийн бага хуралд, 2015 оны 1-р сард харилцан сонирхож байгаа асуудлуудаар сайдын хэмжээний хэлэлцээ хийхийг БНСУ-аас БНАСАУ-д санал болгосон хэмээн мэдэгджээ. Умард Солонгос энэхүү санаачилгад хариу өгөөгүй байгаа юм байна.
\Ц\ china radio
URL: