Н.Баярбат, Б.Ариунболд нарын хуйвалдаан хэрээс хэтэрлээ

bayarbat-640x428
Төрийн хуйвалдаан, хууль бус үйлдэл орон нутагт бүр гаарч байна. Хувийн ашиг сонирхолоо урьтал болгогчид албан тушаалд “үхэлдэж” хууль бус үйлдлийг хэнээс ч айхгүйгээр хийдэг болжээ. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын асуудлыг өчигдөр манай сайт хөндсөн. Албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг зориулалт бусаар ашиглаж буй Б.Ариунболдыг Төв аймгийн Засаг дарга Н.Баярбат энэ оны тавдугаар сараас хойш “цээжээрээ” хамгаалж байгаа. Үүний хүчин Баян-Өнжүүл сум 2015 оны төсвөө баталж чадахгүйд хүрсэн юм.

Гэхдээ Өчигдөр Б.Ариунболд ИТХ-ыг хуралдуулж, төсвөө баталжээ.Гэвч хурлын шийдвэр хууль бус болсон байна. Учир нь тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 21 хүний бүрэлдэхүүнтэй аж. Иргэдийн төлөөлөгчдийг хуралдуулахдаа алагчилж, зар тараан 11 хүн цуглуулжээ. Цугларсан төлөөлөгчид дундаас нэг нь хууль бус хурал хийх гэж байгааг эсэргүүцэн хурлыг хаяж гарсан байна. Тиймээс Баян-Өнжүүлийн ИТХ-ын төлөөлөгчид 10 хүний бүрэлдэхүүнтэй хуралдан төсвөө баталжээ.

Төв аймгийн Засаг дарга  Н.Батбаяр энэ бүх  хууль бус үйл ажиллагааны ард байгаа гэх бөгөөд энэ нь ч Б.Ариунболдыг “үхэн хатан” хамгаалж байгаагаас харагдаж буй юм.

Бид өчигдөр 19 цагийн үед тус сумын зарим нэг ИТХ-ын гишүүдтэй холбогдоход “ИТХ-ын төлөөлөгчид хуралдах гээд цугларч байна. Хоёр хүн нэмээд ирчихвэл хуралдана гэж байсан юм”. Тэгэл бидэнд ирсэн мэдээллээр оройн 21 цагт 10 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, “Төсвөө батлан” хүчин төгөлдөр гэж үзсэн байх юм. Хуулиараа бол 50 хувийн буюу 11 хүний ирцтэй хуралдаж, баталсан төсөв нь хүчин төгөлдөр болох байсан юм.

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр Засаг захиргааны нэгж гүйдлээ олохгүй, хуйвалдаанаар ажлаа явуулдаг болжээ. Үүнд анхаарлаа хандуулаач, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ээ!

Н.Чинзориг

www.hunnu.mn


URL:

Нэр: toroo Огноо: 10 January 2015

bayn onjvvliin zasag dargan oor sumiinh gesen tiimbolhoor gaduurhaj bga ym bgaz uuln 27 sumaas hamgiin svvldl jagsdag sum bsan harin ene zasagn awaad owoo deegvvr ywj bga shdee malnuud teriig oilgodog ym bolwuu

Нэр: zulaa Огноо: 10 January 2015

manai sum hogjihguiee ym hiij bgaagaa ingeed bhaar yandaa

Сэтгэгдэл бичих